Засгийн газраас "Цахимаар түрүүнд “Digital First” бодлого батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэнэ
Засгийн газрын өнөөдрийн /2025.09.24/ ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
- Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хооронд хүмүүнлэгийн тусламж, туслалцааны чиглэлээр хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг
- “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Австралийн Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төсөл
- “Үндэсний кино урлагийн өдөр”, “Бүх ард түмний санал хураалт зохион байгуулсан өдөр"-ийг түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийн жагсаалтад нэмэх
- Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийг байгуулж, бүрэлдэхүүн, ажиллах журам
- Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт
- Газрын тосны хайгуулын “Төхөм-Х урд” талбайд “Бүтээгдэхүүн хуваах гэрээний эрх, үүргийг шилжүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- “Байгалийн нөөц болон дурсгалт газрын хилийн заагийг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- “Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд дулааны цахилгаан станцуудын вагон хангамжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- “Цахимаар түрүүнд “Digital First” бодлого батлах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг тус тус хэлэлцэнэ.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.106)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Холбоотой мэдээ
-
Уржигдар 19 цаг 22 мин
-
Уржигдар 17 цаг 13 мин
-
Уржигдар 09 цаг 25 мин
-
2025-11-03