Хулгайч хулгайчийг бариарай гэж хамгийн их хашгирдаг хэмээх Монгол ардын хэлц үг бий... Ардчилсан намынхан “ЭРЧИМ ХҮЧНИЙ РЕФОРМ” гэгчийг хамгийн ихээр шүүмжилж, улдан эсэргүүцэж, Б.ЧОЙЖИЛСҮРЭН сайдыг юм л бол хамгийн муу ажилласан хэмээн хэвлэлийн хуудсаар дүүрэн ярьсан.
Ялангуяа Баянхонгор, Өвөрхангай, Баянхонгороос УИХ-ын гишүүнээр сонгогдсон Дав-Цогтбаатар, Ерөнхийлөгч асан Х.БАТТУЛГЫН “хүн” гэгдэх, жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон Ө.ШИЖИР, УИХ-аар хэлэлцэх гэж буй хууль бүхнийг УЛДАН ЭСЭРГҮҮЦЭГЧ С.Ганбаатар тэргүүтэй нөхдүүд ам уралдан ярьдаг. Тэд тогны үнэ нэмэх нь иргэдэд ачаалал болно, төрийн өмчийн компаниуд зарлага ихтэй гэж гонгинон ярьдаг ч ачир дээрээ нөгөө муулаад байдаг ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН төрийн өчит компаниас ЗАРДЛАА ДААЛГААД гадаад томилолтод явжээ.
Тодруулбал, “Эрчим хүчний үндэсний төв” ТӨҮГ-аас 2025 оны 08 сарын 25-нд УИХ-ын гишүүн Ө.Шижир, П.Мөнхтулга, Д.Цогтбаатар, Б.Найдалаа, С.Ганбаатар болон түүний зөвлөх С.Зоригтбаатар нарын тус бүрийн дансанд “ТОМИЛОЛТ” гэсэн агуулгаар 8 сая 913 мянга 98 төгрөг нийт 53 сая 478 мянга 588 төгрөгийг олгосон байна.
Түүнчлэн дээрх гишүүдийн томилолтын тийзний үнэд 53 сая 807 мянган төгрөгийг “ЭЙРЛИНК МОНГОЛИА” ХХК-ийн 499014... тоот данс руу шилжүүлжээ. Үндсэндээ дээрх гишүүн 107 сая төгрөгөөг ГАДААД ТОМИЛОЛТОД явжээ.
Холбоотой мэдээ
-
Уржигдар 17 цаг 37 мин
-
Уржигдар 16 цаг 53 мин
-
Уржигдар 16 цаг 51 мин
-
Уржигдар 16 цаг 44 мин
-
Уржигдар 08 цаг 59 мин