П.НАРАНБАЯР: БАГШИЙН ЦАЛИНГ 2026 оны 07 сараас 2,5 сая болгож НЭМНЭ

Багш нарын цалинг нэмэх гурван зүйлт шаардлагад Боловсролын яамны зүгээс хариу өглөө. Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны цалин нэмэх шаардлагын хариуд:
• Багшийн цалинг 2026 оны 7-р сард 2.5 сая, цаашид 3.5 сая төгрөгт хүргэх шат дараалсан арга хэмжээ авна.
• 2026 онд боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг хоёр дахин нэмэгдүүлж, гадаад зээл, тусламжийг энэ чиглэлд түлхүү ашиглана.
• 2025 оноос төрийн албан хаагчдын орон тоог 9%-аар бууруулахад багш, эмч нарыг хамруулахгүй.
Цаашид багшийн нийгмийн баталгааг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахаа мэдэгдэж, ажил хаяхгүй байхыг уриаллаа.
Энэ мэдээ танд ямар санагдав?

0

0

0

0

0

0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.120)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.