
УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах санал гаргасан талаараа УИХ-ын гишүүн З.Мэндсайхан өнөөдөр /2025.10.10/ мэдээлэл хийлээ.
Тодруулбал, гишүүдийн төлөөлөл УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах санал гаргаж, нийт 67 гишүүн гарын үсэг зурж, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяад өргөн барихаар болжээ. Саналд МАН-ын 35, АН-ын 32, бусад нам эвслийн хоёр гишүүн гарын үсэг зурсан байна.
Тодруулбал, "Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан танаа. Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланг огцруулах тухай…
Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр хэсгийн хоёрдох хэсэгт "Ардчилсан шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн" гэж хуульчилсныг үндэслэн УИХ-ын гишүүд бид төрийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах, төрөө дээдлэх, ард түмний итгэлийг бэхжүүлэх зорилгоор нэр холбогдоод буй нүүрсний хулгай, авлига, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй асуудлаар бүрэн эрхээрээ сайн дураараа түдгэлзэн шалгуулах, хуулийн байгууллагыг хараат бусаар үйл ажиллагаа явуулах боломж нөхцөлөөр хангах ёс зүйн шаардлагын Монгол Улсын Их хурлын дарга Д.Амарбаясгалан танд хүргүүлсэн.
Гэвч дээрх шаардлагыг хүлээн авалгүй, төрийн үйл ажиллагааг тасалдуулж байгааг эрс буруушааж, ард түмний элчийн хувьд улсын эрх ашгийн соснирхлыг эрхэмлэн төрт ёс, уламжлалыг хүндэтгэж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига албан тушаалын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биевлүүлэх тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ хэмээн төрийн сүлдэндээ тангараг өргөсөн УИХ-ын гишүүн бид УИХ-ын дарга Д.Амарбаясгалан таныг төрийн эрх барих дээд байгууллагыг удирдах улс төрийн болон ёс суртахууны эрхгүй гэж үзэж байна. Иймд таныг УИХ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлж, огцруулах саналыг үүгээр гаргасан. Үүнийг УИХ-ын дэд дарга Х.Булгантуяад гардуулж өгнө" гэлээ.
УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулахыг дэмжиж байгаа гишүүдийн нэрсийг дараах зургаас тодруулан харах боломжтой.





