
Айлчлалын багийнхан Бусан хотын цагдаагийн газрын замын хөдөлгөөний мэдээллийн төвийн камерын хяналтын үйл ажиллагаа, зам тээврийн ослын дуудлага, мэдээллийг хүлээн авах, цагдаагийн байгууллагад ирж буй дуудлага, мэдээллийн нөхцөл байдал, Дижитал криминалистикийн хэсэг, программ хангамж, даатгалын систем зэрэгтэй танилцаж, салбарын төлөөлөлтэй уулзлаа.
Мөн тус хотын “Samsung” даатгалын байгууллагын алба хаагчидтай уулзаж, зам тээврийн ослын даатгалын тохиолдлыг цахим болон автоматжуулсан системээр хэрхэн хүлээн авч шийдвэрлэж байгаатай танилцлаа. Хохирлын үнэлгээ хийхгүйгээр автомашин засварын газруудтайгаа хэрхэн хамтран ажиллаж байгаа болон нийтийн тээврийн төвд зочилж тус төвийн үйл ажиллагаа, зохион байгуулалт, нэгдсэн системийн ач холбогдлын талаар санал солилцлоо.
НИТХ болон Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяраар ахлуулсан энэхүү ажил хэрэгч айлчлалд Тээврийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Ц.Отгондаваа, Тээврийн прокурорын газрын Ерөнхий прокурор, Хууль цаазын шадар зөвлөх Б.Одгэрэл, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Шуурхай зохицуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ц.Чинзориг, Санхүүгийн зохицуулах хорооны Даатгалын газрын дарга З.Батболд болон Албан журмын даатгагчдын холбооны гүйцэтгэх захирал М.Өлзийбат, Санхүүгийн зохицуулах хорооны ахлах зөвлөх А.Баянмөнх, НГХУСАСЗ-ийн Төсөв санхүү, байгууллага хариуцсан ахлах ажилтан О.Хулан нарын албаныхан байв.





