
Дүнжингарав худалдааны төвийн замын урд замд 2024 оны 01-р сарын 23-24нд шилжих шөнө “Дашваанжил газ” ХХК-ийн хийн түлш ачиж явсан ачааны машин, дунд оврын суудлын автомашинтай эргэлт хэсэгт шүргэлцсэнээс үүдэлтэйгээр дэлбэрэлдт болж олон айлын орон байр галд автаж, онцгой байдлын гурван албан хаагч амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг болсон.
Хэргийн буруутан, эзэн холбогдогч нь өнөөдрийг хүртэл тогтоогдоогүй, иргэдийн орон байрны хохирлыг ч төлөөгүй байгаа билээ. Уг ослын буруутнаар “Дашваанжил газ” ХХК-ийн хийн түлш ачсан том тэрэгний жолооч, мөн тухайн осол гарах үед улзвараар давхар эргэж, тээврийн машинд шүргэлцсэн "Nissan Patrol" маркийн автомашины жолооч Э.Мөнхнаранг бас хариуцагчаар татаж саатуулаад байсан юм.
Түүнээс хойш Э.Мөнхнаран сураг тарсаад, гэм буруутайн шүүх хуралд ч оролцоогүй билээ. Тэгвэл хэргийн эзэн, хэнгэргийн дохиур Э.МӨНХНАРАН нь Батлан хамгаалах яамны “БАРИЛГА ЗАХИАЛАГЧИЙН АЛБА” ТӨААТҮГ-ын захирлаар ажиллаж, төрийн мөнгөөр ШИНЭ ШӨЛ УУЖ, тав тухыг эдлэж сууна. Тэрбээр Үндэсний их баяр наадмыг ая тухтай өнгөрүүлэхэд нь зориулж байгууллагынхаа төсвөөс 4,9 сая төгрөг зарлагадаж нэр бүхий 14 хүнд тус бүрд нь 350 мянган төгрөгөөр ШӨЛНИЙ ХОНЬ ХУДАЛДАЖ АВААРАЙ гээд өгчээ.
Тэрбээр 2025 оны 07 дугаар сарын 07-нд А/24 тоот зардал гаргах тухай тушаалдаа байгууллагынхаа нийт ажилтан, албан хаагчдад ШӨЛНИЙ ХОНЬ ӨГӨХ тухай дурджээ. Э.МӨНХНАРАН даргын дээрх тушаал нь “ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ” хуулийн “4.2.1.зардал бууруулахад чиглэсэн арга хэмжээг энгийн ойлгомжтой, тууштай, өндөр сахилга баттайгаар зохион байгуулах”, 4.2.6.үндсэн чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоогүй хандив, тусламжийн шинжтэй зарлага, санхүүжилт гаргахгүй байх; 10.2.Үндэсний зөвлөл, хороо, комисс, ажлын хэсгийн гишүүнд үндсэн ажлын цалин хөлснөөс гадуур ажлын хөлс, урамшуулал олгохыг хориглоно” гэснийг тус тус зөрчжээ...






Холбоотой мэдээ
-
1 цаг 32 мин
-
8 цаг 41 мин
-
Өчигдөр 17 цаг 50 мин
-
Өчигдөр 16 цаг 42 мин
-
Өчигдөр 15 цаг 54 мин
-
Өчигдөр 15 цаг 29 мин
-
Өчигдөр 15 цаг 27 мин
-
Өчигдөр 15 цаг 17 мин
-
Өчигдөр 12 цаг 10 мин
-
Өчигдөр 12 цаг 08 мин
-
Өчигдөр 11 цаг 44 мин
-
Өчигдөр 09 цаг 40 мин
-
Өчигдөр 15 цаг 54 мин
-
Өчигдөр 11 цаг 44 мин
-
Өчигдөр 17 цаг 50 мин
-
Өчигдөр 09 цаг 35 мин
-
Уржигдар 16 цаг 57 мин
-
Уржигдар 16 цаг 52 мин
-
Өчигдөр 16 цаг 42 мин