
2024 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн жинхэнэ албанд татагдсан, зэвсэгт хүчин, дотоодын цэрэг, хилийн цэргийн дайчдыг хүлээн авах, хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагааг өнөөдөр ХУД-ийн иргэдэд үйлчлэх төв байрны хурлын зааланд зохион байгууллаа. Уг үйл ажиллагаанд НЗДТГ-ын Цэргийн штабын Батлан хамгаалах хууль тогтоомж, хяналт шинжилгээ хариуцсан орлогч дарга хурандаа М.Мөнгөнтулга, ХУД-ийн ЗДТГ-ын цэргийн штабын дарга хурандаа Д.Баасанхүү нар оролцон цэргийн албаа нэр төртэй хаасан цэрэг дайчдад баяр хүргэж, амжилт хүсэв. Мөн энэ үеэр тус дүүргийн нэгж, байгууллагуудын хүний нөөцийн ажилтан, холбогдох албан тушаалтнууд цэргүүдийг хөдөлмөрийн зах зээлд зуучлах, ажлын байр санал болгох чиглэлээр мэдээлэл хүргэн ажиллалаа.
НЗДТГ-ын Цэргийн штабын Батлан хамгаалах хууль тогтоомж, хяналт шинжилгээ хариуцсан орлогч дарга хурандаа М.Мөнгөнтулга “Нийслэлийн есөн дүүргээс хугацаат цэргийн жинхэнэ албанд татагдсан цэрэг дайчдыг хүлээн авах, хүндэтгэлийн арга хэмжээг өнөөдөр дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар зохион байгуулж байна. 2025 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд энэ сарын 17-19-ний өдрүүдэд зохион байгуулагдана. Үүнтэй холбоотой бэлтгэл ажил 93 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. 2025 онд Батлан хамгаалах яамнаас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлогын” хүрээнд хугацаат цэргийн алба хааж буй цэргүүдийг тодорхой хэмжээний мэргэжил эзэмшүүлэх сургалтуудад хамруулж, хөдөлмөр эрхлэлтийн чадавхыг дээшлүүлэхэд анхаарч ажиллаж байна. Харин 2025 оны хоёрдугаар ээлжээр татагдах цэргүүдийг тухайн орон нутгийн хөдөлмөрийн зах зээлд шаардлагатай, эрэлттэй мэргэжлүүд болох барилгын сантехникч, заслын ажилтан, хүнд машин механизмын оператор, цахилгаанчин мэргэжил эзэмшүүлэхээр төлөвлөж байна. Өнөөдөр цэргийн албаа нэр төртэй хааж ирсэн залуус жолооны үнэмлэхтэй болсон, англи хэлний тодорхой түвшний мэдлэг эзэмшсэн, монгол бичиг сурсан талаараа сэтгэгдэл илэрхийлж, сэтгэл хангалуун байгаагаа ярилаа. Энэ нь залуусын ирээдүйн хөгжлийн суурь болж, нийгмийн амьдралд идэвхтэй, бүтээлчээр оролцоход чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна" гэсэн юм.
Э.Хатанбаатар "Би 23 настай, ИЗОУИС-ийг эрх зүйч мэргэжлээр төгсөөд шууд цэрэгт явсан. Манай Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төв буюу 311 дүгээр анги нь олон улсын сургалт, дамжаанд цэргүүдээ хамруулдаг онцлогтой. Миний хувьд Зэвсэгт хүчний онцгой ангид очиж алба хаасандаа маш их баяртай байгаа. Цэргийн анхан шатны сургалт бэлтгэлээс эхлээд англи хэл, монгол бичиг сурсан. Мөн жолооны үнэмлэхтэй болсон. Энэ ташрамд хичээл заасан бүх багш нартаа баярлалаа гэж хэлмээр байна. Би цэрэгт явснаар бие бялдар төдийгүй сэтгэлзүй, оюун ухаан зэрэг олон талаараа өөрийгөө хөгжүүлж чадсан. Дүү нартаа хандаж хэлэхэд, цэрэгт явж, өөрийгөө хөгжүүлээрэй, эх орноо хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулаарай гэж захимаар байна" гэлээ.
Э.Хатанбаатарын ээж "Миний хүү цэрэгт явснаараа цаг баримталдаг, хүний үгийг сайн сонсдог, аливаад хүлээцтэй, хатуужилтай, бүр илүү сайн хүү болоод ирсэн байна. Ээж хүний хувьд нэг жилийн хугацаанд цэргийн амьдралаар амьдарч, жинхэнэ эр хүн болоод ирээсэй гэж бодоод хүүгээ цэрэгт үдэж байсан. Өнөөдөр тэр минь нэр төртэйгөөр албаа хаагаад, хариуцлагатай, төлөвшсөн залуу болоод ирсэнд маш их бахархаж байна. Одоо миний хүү мэргэжлээрээ ажиллаж, сайхан амьдарна гэдэгтээ итгэлтэй байна. Эцэг эхчүүддээ хандаж хэлэхэд, хүүхдүүдээ цэрэгт явуулаарай. Тэнд тэд төлөвшиж, хатуужилтай, эх орныхоо жинхэнэ хөвгүүд болон хүмүүжиж ирдэг юм байна гэж хэлмээр байна" гэв.






-
3 цаг 27 мин
-
10 цаг 37 мин
-
Өчигдөр 17 цаг 50 мин
-
Өчигдөр 16 цаг 42 мин
-
Өчигдөр 15 цаг 54 мин
-
Өчигдөр 15 цаг 29 мин
-
Өчигдөр 15 цаг 27 мин
-
Өчигдөр 15 цаг 17 мин
-
Өчигдөр 12 цаг 10 мин
-
Өчигдөр 12 цаг 08 мин
-
Өчигдөр 11 цаг 44 мин
-
Өчигдөр 09 цаг 40 мин
-
Өчигдөр 15 цаг 54 мин
-
Өчигдөр 11 цаг 44 мин
-
Өчигдөр 17 цаг 50 мин
-
Өчигдөр 09 цаг 35 мин
-
Уржигдар 16 цаг 57 мин
-
Уржигдар 16 цаг 52 мин
-
Өчигдөр 16 цаг 42 мин