Өнөөдрөөс зөрчил мэдээллэсэн иргэдэд урамшуулал олгож эхэллээ
Д.Оюунболд
Үйл явдал
/
5 цаг 48 мин

Явган хүний зам, автобусны буудал дээр автозамын нэгдүгээр эгнээг хааж зогссон, автомашинаа зогсоолд бусдын хөдөлгөөнд саад болохоор байрлуулсан зөрчлийг иргэд зургаар баталгаажуулан, 102 аппликэйшнээр Замын хөдөлгөөний удирдлагын төвд  илгээвэл урамшуулал олгох зохицуулалт энэ сарын 01-нээс үйлчилж эхэлсэн.

Тээврийн цагдаагийн албанаас мэдээлснээр замын хөдөлгөөний зөрчлийг мэдээлсэн иргэнд зөрчилд ногдуулсан торгуулийн 10–20 хувийг урамшуулал хэлбэрээр олгоно. Энэ урамшууллын олголт нь НӨАТ-ын буцаан олголтын хугацаатай ижил буюу 2026 оны нэгдүгээр сарын 20-нд 2025 оны сүүлийн хоёр сарын урамшууллыг, дөрөвдүгээр сарын 20-нд эхний гурван сарын урамшууллыг нэг удаа олгохоор тогтжээ.

Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас торгууль ногдуулж, төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд мэдээлэгч иргэнд урамшуулал олгоно. Жишээлбэл, 20,000 төгрөгийн торгууль ногдуулсан бол зөрчил мэдээлсэн иргэн 10–20 хувийн буюу 2,000–4,000 төгрөгийн урамшуулал авах боломжтой. Хэрэв зөрчил гаргасан жолооч торгуулиа хугацаандаа төлөөгүйгээс үнийн дүн өссөн бол урамшуулал өссөн дүнгээс тооцогдоно.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.186)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.