“ЭРДЭНЭС МОНГОЛ”-ын С.НАРАНЦОГТ захирал ЧОЙЖОО сайдын ЗОЧИД БУУДАЛД 70 саяыг Ардын Ч.ГАНХУЯГИЙН компани руу 11 саяыг ШИЛЖҮҮЛЖЭЭ
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
5 цаг 57 мин

Төрийн мэдлийн томоохон компани, аж ахуй нэгжүүдийг бөөгнүүлж С.Наранцогт гэх эрхэм удирдаж буй. Түүний удирдлага доорх компани, аж ахуй нэгжүүд ТӨСВИЙН МӨНГӨӨР туйлж байхад цөхөрсөн иргэд, ядарсан багш, эмч, ахмадууд уйлж байна.

Хамгийн энгийн жишээ дурдахад 2024 оны 07 дугаар сарын 09-10 нд Төрийн ордонд болсон “Монголын Эдийн Засгийн форум” гэх хэзээ ч ашиг нь ил гардаггүй, эдийн засаг нь сэргэдэггүй энэ уулзалтад зориулж 11 ширхэг ИАНДАТЫН ТӨЛБӨРТ 11 саяыг төсвөөс гаргажээ. Ингэхдээ “Монголын ШИНЭ ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМ” ХХК-ийн Богд банкны 8100003761 тоот данс руу шилжүүлсэн байна.

Мөн 100 инчийн ухаалаг телевизорийг “Арина” худалдааны төвөөс 8 сая 999 мянгаар авсан байна. Түүнчлэн УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Б.Чойжилсүрэнгийн төрсөн ах Баттогтохын Балдоржийн эзэмшдэг “Новотел” зочид буудал буюу “Би би Девелопмент Хотел” компани руу 70 сая 590 мянган төгрөгийг 2024 оны 12 сард шилжүүлжээ.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.36)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.