Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам НҮБ-ын Хүүхдийн сан, Австралийн Засгийн газартай хамтран “Жендэрт суурилсан нийгмийн хамгааллын чадавх бэхжүүлэх” сургалтыг зохион байгууллаа. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир сургалтыг нээж үг хэлэхдээ
“Монгол Улсын хувьд нийгмийн хамгааллын тогтолцоог сайжруулах ажлыг үе шаттай хийж, хууль эрх зүйн хувьд шинэчлэлүүд хийж байна. Хөдөлмөрийн тухай хууль болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Ахмад настны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-аар батлуулж, хэрэгжүүлж байгаа"-г онцоллоо. Өнөөдрийн /2025.11.04/ сургалтад НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан, Австралийн элчин сайдын яамны дэд тэргүүн Андрю Берриман, олон улсын байгууллага, иргэний нийгэм, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөл оролцож байна.

Энэхүү сургалтын хүрээнд жендэрт хариу үзүүлсэн нийгмийн хамгааллын ач холбогдол, нийгмийн хамгааллын үйлчилгээг хүртээмжтэй хүргэхэд нөлөөлж буй жендэрийн тэгш бус байдлыг бууруулах арга зам, жендэрт суурилсан хүчирхийллийг бууруулах стратеги, мөн жендэр болон нийгмийн хамгааллын мэргэжилтнүүдийн хамтын ажиллагаа, уялдаа холбоог бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ.
Жендэрт хариу үзүүлсэн нийгмийн хамгаалал нь ядуурлыг бууруулах, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд, хүүхдүүд болон эмзэг бүлгийн иргэдэд тэгш боломж бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Монгол Улсад жендэрийн мэдрэмжтэй нийгмийн хамгааллын ойлголт, арга зүйг гүнзгийрүүлэх, түүний асаргаа, халамжийн болон төсөв, санхүүгийн тогтолцоотой уялдаа холбоог сайжруулах, жендэрийн тэгш байдлыг дэмжихэд чиглэсэн бодлого, хөтөлбөрийг төлөвлөх, хэрэгжүүлэх, хянах чадварыг бэхжүүлэх нь цаашдын гол зорилт хэвээр байна.
                    
                    
                    
                    
                    
                    Холбоотой мэдээ
- 
        13 цаг 14 мин
 - 
        Өчигдөр 17 цаг 15 мин
 - 
        Өчигдөр 10 цаг 33 мин
 - 
        Өчигдөр 10 цаг 08 мин
 - 
        Өчигдөр 09 цаг 39 мин
 - 
        Өчигдөр 09 цаг 36 мин
 - 
        2025-10-31
 
- 
        Өчигдөр 10 цаг 33 мин
 - 
        2025-10-29
 - 
        Өчигдөр 17 цаг 15 мин
 - 
        2025-10-31
 - 
        Өчигдөр 09 цаг 39 мин