Дүүргийн 1-34 хорооны Ажлын албаныхантай уулзаж, энэ онд хийсэн хөрөнгө оруулалтын ажлын тайланг сонсох, 2026 онд хийх ажлын талаар санал солилцох уулзалтаа өнөөдрөөс эхлүүллээ. Эхний уулзалтад Төмөр замын бүсийн хороод буюу 1, 3, 4, 27-р хорооны Ажлын албаныхан оролцож,
Энэ онд хийгдсэн хөрөнгө оруулалтын ажил,
Дутуу хэрэгжсэн болон удааширсан ажлууд,
Хороонд тулгамдаж буй асуудал болон 2026 онд хийх ажлын төлөвлөгөөнд оруулах саналуудаа танилцууллаа.

Уулзалтад дүүргийн ЗДТГ-ын холбогдох хэлтсийн алба хаагчид болон Газрын албаныхан мөн оролцож байгаа бөгөөд хороодын Ажлын албаныхнаас гарч буй саналуудыг эрэмбэлэхээс гадна холбогдох хариултыг өгч байна.
Төмөр замын бүсэд ТУЛГАМДДАГ асуудал нь:
Хуучны байр олон учраас фасад дулаалга хийх, дээвэр, цахилгаан шатыг засварлах,
Хороолол доторх авто замыг нөхөх, шинэчлэх, явган зам засах,
Гэрэлтүүлэг сайжруулах,
Орц гарц чөлөөлөх,
Ус зайлуулах шугам хоолой татах,
Шат дараатай ШИЙДВЭРЛЭСЭН асуудал нь:
Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлсэн,
Өнгөрсөн 4-5 жилд энэ бүсийн төв болон туслах замыг 80-90 хувьтай засварлаж шинэчилсэн,
Нийтийн эзэмшлийн гудамж талбайд байршуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлсэн,
Явган замыг өргөтгөн шинэчилсэн, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн,
Дулаан алдагдал ихтэй байруудад фасад дулаалга хийсэн,
Томоохон гудамж дагуу гэрэлтүүлэг, тохижилтын ажил хийсэн,
"Улаанбаатар Төмөр зам" ХНН-тэй хамтран Найрамдал цэцэрлэгт хүрээлэнг тохижуулсан,
Олон жил болсон гараашийг буулгаж, тохижилт, хүүхдийн тоглоомын талбай, авто зам, авто зогсоол шинээр байгуулах ажлыг шат дараатай хийсэн байна.
                    
                    
                    
                    
                    
                    Холбоотой мэдээ
- 
        13 цаг 18 мин
 - 
        Өчигдөр 17 цаг 15 мин
 - 
        Өчигдөр 10 цаг 33 мин
 - 
        Өчигдөр 10 цаг 08 мин
 - 
        Өчигдөр 09 цаг 39 мин
 - 
        Өчигдөр 09 цаг 36 мин
 - 
        2025-10-31
 
- 
        Өчигдөр 10 цаг 33 мин
 - 
        2025-10-29
 - 
        Өчигдөр 17 цаг 15 мин
 - 
        2025-10-31
 - 
        Өчигдөр 09 цаг 39 мин