“Эрдэнэс Алт ресурс” ХК-ийн захирал Э.УУГАНБАЯР гэр бүлээрээ ТӨСВИЙН 18 саяар АМРАЛТЫН ГАЗАРТ хонож, ХУВЬ дансандаа 8,7 САЯЫГ ГАРУУЛАН авсан уу
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2 цаг 57 мин

“Эрдэнэм Монгол” ХК-ийн бүрэлдэхүүнд багтах “Эрдэнэс Алт ресурс” ХК гэж бий. Тус компанийн захирлаар Э.Ууганбаяр гэх эрхэм ажилладаг. Компаниа эрсдэлд оруулчих вий хэмээн 300 сая төгрөгөөр “ДААТГАЛ” хийлгэсэн нь асуудал нэг хэсэг дэгдэж байв. Засгийн газраас Төрийн өмчит компаниудын АВЛИГА, ХУЛГАЙТАЙ тэмцэхээ зарлаад буй. Энэ шуурганд хамгийн түрүүнд өртөх эрсдэлтэй нөхөр бол "ЭРДЭНЭС АЛТ РЕСУРС" ХК-ийн захирал Э.УУГАНБАЯР гэгч байж болох юм. 

Түүний төсвийн мөнгөөр ГЭР БҮЛЭЭРЭЭ зугаалж, амралтын газарт очиж, сургалтад хамрагдсан нэгэн санхүүгийн баримт ил боллоо. Тодруулбал “Эрдэнэс Алт ресурс” ХК-ийн захирал А/229 тоот тушаалаар “ХУРАЛ УУЛЗАЛТ” гэсэн утгаар 2025 оны 09 сарын 09-ний өдөр “Вайлд резорт” ХХК-ийн Капитрон банкны данс руу 18 сая 980 мянган төгрөг шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн 8-р хороо, Жаргалантын аманд байрлах “Вайлд резорд” ХХК-ийн “TAIJ RESORT & HOTEL” амралтын газрын бүтэн люкс өрөө 550 мянгаар, гэр бүлийн өрөө хоёрыг 1,3 сая төгрөгөөр VIP  хурлын заал 600 мянган төгрөгөөр, бага хурлын танхим 900 мянган төгрөгөөр650 авсан бол оройн хүлээн авалтад 7 сая 650 мянган төгрөг, цай хоолны зардлалд үлдсэнийг нь зарцуулжээ.

Түүнчлэн 2025 оны 10 дугаар сарын 10-ний өдөр байгууллагаасаа “удирдамжийн дагуу томилолт” гэсэн утгаар өөрийн хувийн дансандаа 8 сая 733 мянган төгрөг шилжүүлэн авсан байна.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.104)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.