Эмч нар ЦАЛИНГАА 3,5 САЯ болгохын тулд 3 хоногийн дараагаас АЖИЛ ХАЯНА
З.Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 44 мин

Өмнөх долоо хоногт Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн ээлжит бус 13 дугаар хурал хуралдсан. Тус хурлаар эмч, ажилтнуудын үндсэн цалинг 3.5 саяд хүргэх асуудлыг хэлэлцсэн юм. Тодруулбал, Эрүүл мэндийн салбарын эмч, ажилчдын цалин нэмүүлэх асуудал үр дүнд хүрээгүй учир хөдөлмөрийн хуулийн 25.1.2 заалтаар Хөдөлмөрийн сонирхлын хамтын маргаан үүсгэж, ажил хаялт зарлахаар албан ёсны шийдвэр гаргаад буй.

Тэд хурлын тогтоолоо албан ёсоор Эрүүл мэндийн яаманд танилцуулснаар энэ сарын 13-ны өдрөөс буюу Пүрэв гарагаас эхлэн ажил хаяна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.106)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.