Ц.Одхүү нь өмнө нь УУХҮЯ-нд Хяналт, шинжилгээ, дотоод аудитын газрын дарга, ЗТХЯ-нд Төрийн захиргаа удирдлага болон Иргэний нисэхийн бодлого зохицуулалтын газрын дарга, мөн “Тавантолгой төмөр зам” ХХК, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга зэрэг албыг хашиж байсан төрийн удирдлага, компанийн засаглалын чиглэлээр мэргэшсэн албан хаагч юм.
Харин 2022–2025 онд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан ЗГХЭГ-ын Салбарын бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Мөнхцэрэн нь төрийн өмчит компаниудыг удирдлага, менежментээр хангах үүрэгтэй “Эрчист Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдон, тус компанийн ТУЗ-ийн даргаар сонгогдоод байна.
Ш.Мөнхцэрэн нь “Эрдэнэс Монгол”-ын ТУЗ-ийн даргаар ажиллах хугацаандаа төрийн өмчит уул уурхайн компаниудын өөрчлөлт шинэчлэлийг идэвхжүүлж, нэгдлийн засаглалын тогтолцоог шинэ шатанд гаргах, компанийн засаглалын олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх, нэгдлийн дунд хугацааны стратегийг тодорхойлох, бодлогын баримт бичгүүдийг батлан хэрэгжүүлэх, нэгдсэн удирдлага, хяналтын тогтолцоог бүрдүүлэх зэрэг томоохон ажлуудыг амжилттай хэрэгжүүлсэн юм.
Эдгээр ажлыг онцолж, “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт болон удирдлагын баг хамт олон Ш.Мөнхцэрэн даргад талархал илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.
Холбоотой мэдээ
-
Уржигдар 17 цаг 37 мин
-
Уржигдар 16 цаг 53 мин
-
Уржигдар 16 цаг 51 мин
-
Уржигдар 16 цаг 44 мин
-
Уржигдар 08 цаг 59 мин