Шивээ-Овоогийн уурхайд олон улсын стандартын дагуу нөөц тогтоох 2, 3 шатны хайгуулын ажил эхэллээ
Б.НОРОВНЯМ
/
2025-09-03

Шивээ-Овоо нүүрсний уурхай нь 1990 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд нүүрсний орд нь 29,500.0 га талбайг хамардаг, нийт 2.7 тэрбум тонн нүүрсний таамаг нөөцтэй юм. Орд нь “Шинэ-Ус”, “Өехий цагаан” болон “Ногоон тойром” гэсэн 3 үндсэн хэсгээс бүрдэж байгаа бөгөөд үүнээс Шинэ-Усны хэсгийн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн 605 сая.тонн нөөцтэй 4,290 га талбайд “Шивээ-Овоо” ХК үйл ажиллагаагаа явуулж байна. Уг хайгуулын ажлыг гүйцэтгэснээр одоогийн бүртгэлтэй нөөц нэмэгдэх, уурхай урт хугацаанд үйл ажиллагаагаа тогтвортой явуулах боломж бүрдэх ба Монгол Улсын эрчим хүч, цахилгаан дулааны тасралтгүй хэрэгцээг хангах нөхцөл бүрдэх ач холбогдолтой юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.26)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.