Уул уурхайн салбарын залуучуудын чуулган боллоо
Б.НОРОВНЯМ
/
2025-10-13

Энэ үеэр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Захиргаа, удирдлагын газрын дарга Б.Пүрэвсүрэн “Эрдэнэс Монгол” нэгдлийн дунд хугацааны стратеги төлөвлөгөөнд тусгагдсан хүний нөөцийг бэхжүүлэх бодлого зорилт болон салбарт нэн шаардлагатай мэргэжлийн судалгаа болон тухайн мэргэжилтнүүдийг бэлтгэх, сургахад анхаарч авч хэрэгжүүлж буй онцлох ажлуудаас танилцууллаа.

Эрдэнэс Монгол нэгдэл дээрх стратеги төлөвлөгөөнд тусгасны дагуу хүний нөөцийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох, нэгдсэн мэдээллийн сан үүсгэж, өндөр бүтээмжтэй, чадварлаг боловсон хүчнийг салбартаа бэлтгэх чиглэлд анхааран ажиллаж байгаа юм. Тус чуулга уулзалтыг Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яам, Соёл спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Эрдэнэс ҮТП ХХК, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци хамтран зохион байгуулсан бөгөөд дээрх газраас илтгэл танилцуулга хийж, уул уурхайн салбарт суралцаж буй оюутан, залуучуудын сонирхсон асуултад хариуллаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.26)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.