БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР COP30-ЫН САЙД НАРЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТЫН НЭЭЛТЭД ОРОЛЦЛОО
З.Батхуяг
Үйл явдал
/
2 цаг 0 мин

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 30 дугаар бага хурал (COP30) Бразил Улсын Белем хотноо 2025 оны 11 дүгээр сарын 10-21-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

"Дэлхийн уушиг" хэмээн нэрлэгддэг Амазоны бүсийн хамгийн том хотуудын нэг Белемд дэлхийн улс орны төлөөллүүд чуулж, уур амьсгалын бодлогын хэлэлцүүлгийг бодит нөхцөл дээр тулгуурлан, үр дүн гарах шийдлүүдийг эрэлхийлж байна. Энэхүү талуудын бага хуралд Монгол Улсаас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тэргүүтэй төлөөлөгчид оролцож байгаа юм.

Б.Батбаатар сайд өнөөдөр /2025.11.17/ Сайд нарын өндөр түвшний нээлтийн арга хэмжээнд оролцлоо.

Монгол Улс СOP30 талуудын бага хурлын үеэр NDC 3.0 шинэчилсэн зорилтоо танилцуулж, 2035 он хүртэл хүлэмжийн хийн ялгарлыг 30.3 хувь бууруулах амлалтаа хэрэгжүүлэх бодлого, уур амьсгалын тэсвэржилтийг сайжруулах талаар олон улсын байгууллага, түнш орнуудтай санал солилцоно.

Мөн 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын бэлтгэл ажлын явцын талаар COP30-ын үеэр дэлгэрэнгүй танилцуулж, техникийн болон санхүүгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр Даян дэлхийн байгаль орчны сан (GEF), НҮБ-ын Уур амьсгалын сан (GCF), Байгаль орчны НҮБ-ын хөтөлбөр (UNEP), Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO), Европын холбоо, бүс нутгийн түншүүдтэй уулзалт хийхээр төлөвлөсөн.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.168)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.