“Автобус нэг”-ийн Б.ХУЯГБААТАР захирал өөртөө цалингийн УРАМШУУЛАЛ, бариа заслын БУМБА, ШАРЛАГЫН ГЭРЭЛ зэргийг авчээ
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2 цаг 36 мин

Төсвийн мөнгө уйлдаггүй. Харин төсөвт хувь нэмэр оруулж буй ЯДАРСАН ТАТВАР ТӨЛӨГЧДИЙГ төрд шургалсан ЯЛЗАРСАН ДАРГА НАР нар л хөлс хүчийг нь сорж, уйлуулдаг. Үүний нэг жишээ нь “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ийн захирал Б.ХУЯГБААТАР гэгч эрхэм юм.  Аливаа байгууллагын удирдлага, захирал, дарга хэн ч бай ажилчдаа урамшуулж, өрсөлдүүлж, алдаа дутагдал гаргавал хамтын хариуцлага хүлээж, ИДЭЖ УУХ, ӨӨРТӨӨ ДАВУУ БАЙДАЛ олгохоос аль болох зайлсхийх ёстой.

Гэтэл “Автобус 1”-ийн захирал Б.ХУЯГБААТАР өлмөн зэлмүүн өссөн юм болов уу хөөрхий, ажилчидтайгаа хамт УРАМШУУЛАЛ авч, өөрт давуу байдал үүсгэсэн байна. Цагаан дээр хараар бичиж, улаан дардастай тамга дарсан 2025 оны 05 дугаар сарын 28-ний өдрийн А/57 тоот тушаал нь үүнийг гэрчилнэ.

Авлигын эсрэг хуульд өөрт давуу байдал үүсгэх, албан тушаалаа урвуулан ашиглах гэх мэт ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН ЗҮЙЛЧЛЭЛТЭЙ хатуу ял шийтгэлтэй заалтууд байдгийг Б.ХУЯГБААТАР захирал уг нь анзаармаар. Хүрээний бузрыг уудалбал далай далай гэгчээр Б.ХУЯГБААТАР захирлын хуудуутай, хэт үрэлгэн, дэмий зардлуудыг дурдаад байвал барагдахгүй.

Нэгэн жишээ: “МАШИД ХҮНС” ХХК-ийн данс руу 6 сая 600 мянган төгрөгийн үнийн дүнгээр ГУРВАН УДАА гүйлгээ хийж нийт 19 сая 800 мянган төгрөгөөр “ЛАГШИН” эрүүл мэндийн ундаа авч уусан.

Бас нэгэн жишээ: ЦЭГЭМА ХХК-иас төсвийн мөнгөөр БУМБА, ШАРЛАГЫН ГЭРЭЛ зэргийг 13 сая 408 мянган төгргөөр худалдан авсан байна. Үүгээр Б.ХУЯГБААТАР дарга нуруундаа БУМБА ТАВИУЛЖ, биедээ ШАРЛАГА ХИЙЛГЭДЭГ болж таарах нь ээ..!!

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.168)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.