Хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн халаасыг сар бүр хүчээр шахуу тэмтэрдэг. Тэгж явсаар тэтгэвэрт гарч амжилгүй "тэнгэрт дэвших" нь цөөнгүй. Азтай хэдэн ахмад нь тэтгэвэрт гараад хуримтлуулсан мөнгөө аваад амьдрах гэхээр амьжиргааны доод түвшин шахуу тэтгэвэр ХЯЛААЛГАЧИХДАГ. Зээлж аваад амьдралдаа хэрэглэх гэхээр өөрийнх нь хадгалуулсан мөнгөнөөс хүү бодоод суучихна. Ийм дампуурсан тогтолцоо Нийгмийн даатгалын салбарт оршин тогтносоор...
Тэгвэл иргэдийн төлсөн татвар юунд зарцуулагдаж байгааг сонирхвол НДЕГ-ын даргаар Б.Батжаргал 2025 оны 03 дугаар сард томилогджээ. Тэрээр ажлаа авч "Гарын авлага", Хуулийн танилцуулга, рийл, видео контент нэрээр ХЭВЛЭЛИЙН КОМПАНИУДЫГ угжиж өгчээ.
БАРИМТ1:
2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр "АДМОН ПРИНТ" компанитай 30 САЯ 700 МЯНГА,
БАРИМТ2:
2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр "ЗАЖ ЭНТЕРТАЙМЕНТ" компанитай 3 САЯ 600 МЯНГААР 3 ширхэг рийл хийлгэх,
БАРИМТ3:
2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр "ХЬЮМАН ЗЭТ" компанитай 5 САЯ төгрөгөөр 1 ширхэг видео контент хийлгэх,
БАРИМТ4:
2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр "ОЧИРПРЕСС" компанитай 19 САЯ 500 МЯНГАН төгрөгөөр ХУУЛИЙН ЭМХТГЭЛ хийлгэх,
БАРИМТ5:
2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр "УДАМ СОЁЛ" компанитай 7 САЯ 100 МЯНГАН төгрөгөөр ТАРААХ МАТЕРИАЛ хийлгэх,
БАРИМТ6:
2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 198,000,000 төгрөгөөр хуулийн зөвлөгөө авах,
БАРИМТ7:
2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 2 ТЭРБУМ 707 САЯ ДРОГРАММЫН ЛИЦЕНЗ авчээ.
Б.БАТЖАРГАЛ дарга аа. Төрийн мөнгө гэж байдаггүй. Хүчээр шахуу авсан мөнгөө ийм зүйлд зарцуул гэж хүмүүс татвар ТӨЛДӨГГҮЙ ЮМ ШҮҮ
-
6 цаг 29 мин
-
6 цаг 34 мин
-
Өчигдөр 12 цаг 46 мин
-
Өчигдөр 09 цаг 15 мин
-
Өчигдөр 09 цаг 04 мин
-
Өчигдөр 08 цаг 37 мин
-
Уржигдар 17 цаг 03 мин
-
Уржигдар 17 цаг 03 мин
-
2025-11-12
-
Өчигдөр 09 цаг 04 мин