МОНГОЛЫН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД “АЗИЙН ЗАГВАР БАЙГУУЛЛАГА”-ЫН ГЭРЧИЛГЭЭ ГАРДАН АВЛАА
Д.Оюунболд
Үйл явдал
/
2 цаг 13 мин

Монгол Улсад анх удаа төрийн байгууллагуудыг төлөөлөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газар, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газар, Улсын Хоёрдугаар төв эмнэлэг зэрэг дөрвөн байгууллага “Азийн загвар байгууллага”-ын гэрчилгээг гардан авлаа. Энэ нь Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын санаачилга, зохион байгуулалтын хүрээнд төрийн байгууллагуудад төгөлдөршлийн тогтолцоог нэвтрүүлж, олон улсын түвшинд үнэлэгдсэн анхны тохиолдол боллоо. “Азийн загвар байгууллага”-ын статус нь төрийн захиргаа, үйлчилгээний чанар, үр нөлөө, ил тод байдлыг системийн түвшинд сайжруулж буйг нотлохын зэрэгцээ Монголын байгууллагууд олон улсын сайн туршлага түгээх чадвартай болсныг харуулж байна.

Загвар байгууллагуудын хэрэгжүүлсэн төсөл болон үр дүнгээс дурдвал: Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газар “Өгөгдөлд суурилсан үйл ажиллагаагаар иргэдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх” төсөл • Дуудлагын төвийн системийг шинэчилснээр хариулах чадвар 45.3% → 61.4% болж өсөв. • Чатботын өгөгдлийн санг өргөтгөж, цахим үйлчилгээний чиглүүлэлт сайжирсан • Сард ирэх дуудлагын ачаалал 7000 → 4100 болж буурсан Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг “Өвчний түүх нээх үйл ажиллагааг сайжруулах” төсөл • Хэвтэн эмчлүүлэх ор төлөвлөлт илүү нарийвчлалтай болсон • Эмчилгээний түүх, баримтыг бүрэн цахим системд шилжүүлсэн • Үйлчлүүлэгчийг хүлээн авах процесс 20%-иар сайжрав • Эмч, сувилагчдын ажлын ачаалал тэнцвэржиж, төлөвлөгөөт үйл ажиллагаа тогтвортой явагдах нөхцөл бүрдсэн Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газар “Ажилчдын болон даатгуулагчдын сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх” төсөл • Дотоод системийн эрхийн хуваарилалт оновчтой болж, албан бичиг шийдвэрлэлтийн хугацаа сайжирсан • Дуудлага хүлээн авах хуваарьт систем нэвтэрч, үйлчилгээний хүртээмж нэмэгдсэн • Судалгаанд суурилсан сургалт, хөгжлийн тогтолцоо бүрэн шинэчлэгдсэн Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “ААНБ-уудын орчны 50 метрийн цэвэрлэгээг сайжруулах” төсөл • ААНБ-ууд “50 метр – Цэвэр орчин” урамшууллын тэмдэг байршуулж, орчны цэвэрлэгээнд идэвхтэй оролцож эхэлсэн • Иргэд халтиргаа гулгаа, ослын эрсдэлтэй бүсийг шуурхай мэдээллэх боломжтой болсон • Орчны аюулгүй байдал сайжирч, гэмтэл ослын тоо буурах хандлагатай байна • Хот тохижилтын журмыг шинэчлэн бүртгүүлэх ажил үргэлжилж байнаМонгол Улсад анх удаа төрийн байгууллагуудыг төлөөлөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газар, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газар, Улсын Хоёрдугаар төв эмнэлэг зэрэг дөрвөн байгууллага “Азийн загвар байгууллага”-ын гэрчилгээг гардан авлаа. Энэ нь Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын санаачилга, зохион байгуулалтын хүрээнд төрийн байгууллагуудад төгөлдөршлийн тогтолцоог нэвтрүүлж, олон улсын түвшинд үнэлэгдсэн анхны тохиолдол боллоо. “Азийн загвар байгууллага”-ын статус нь төрийн захиргаа, үйлчилгээний чанар, үр нөлөө, ил тод байдлыг системийн түвшинд сайжруулж буйг нотлохын зэрэгцээ Монголын байгууллагууд олон улсын сайн туршлага түгээх чадвартай болсныг харуулж байна. Загвар байгууллагуудын хэрэгжүүлсэн төсөл болон үр дүнгээс дурдвал: Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газар “Өгөгдөлд суурилсан үйл ажиллагаагаар иргэдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх” төсөл • Дуудлагын төвийн системийг шинэчилснээр хариулах чадвар 45.3% → 61.4% болж өсөв. • Чатботын өгөгдлийн санг өргөтгөж, цахим үйлчилгээний чиглүүлэлт сайжирсан • Сард ирэх дуудлагын ачаалал 7000 → 4100 болж буурсан Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг “Өвчний түүх нээх үйл ажиллагааг сайжруулах” төсөл • Хэвтэн эмчлүүлэх ор төлөвлөлт илүү нарийвчлалтай болсон • Эмчилгээний түүх, баримтыг бүрэн цахим системд шилжүүлсэн • Үйлчлүүлэгчийг хүлээн авах процесс 20%-иар сайжрав • Эмч, сувилагчдын ажлын ачаалал тэнцвэржиж, төлөвлөгөөт үйл ажиллагаа тогтвортой явагдах нөхцөл бүрдсэн Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газар “Ажилчдын болон даатгуулагчдын сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх” төсөл • Дотоод системийн эрхийн хуваарилалт оновчтой болж, албан бичиг шийдвэрлэлтийн хугацаа сайжирсан • Дуудлага хүлээн авах хуваарьт систем нэвтэрч, үйлчилгээний хүртээмж нэмэгдсэн • Судалгаанд суурилсан сургалт, хөгжлийн тогтолцоо бүрэн шинэчлэгдсэн Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “ААНБ-уудын орчны 50 метрийн цэвэрлэгээг сайжруулах” төсөл • ААНБ-ууд “50 метр – Цэвэр орчин” урамшууллын тэмдэг байршуулж, орчны цэвэрлэгээнд идэвхтэй оролцож эхэлсэн • Иргэд халтиргаа гулгаа, ослын эрсдэлтэй бүсийг шуурхай мэдээллэх боломжтой болсон • Орчны аюулгүй байдал сайжирч, гэмтэл ослын тоо буурах хандлагатай байна • Хот тохижилтын журмыг шинэчлэн бүртгүүлэх ажил үргэлжилж байна

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.183)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.