Нам дагавал АМ ТОСДОНО гэж үнэн. Санжаагийн Наранцогт гэгч сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, “Эрдэнэс Монгол”, одоо “Монголбанк” гээд Монгол орны МӨНГӨТЭЙ ГАЗАР бүрт очих “одонд төрсөн” нэгэн гэлтэй. Яаж зүгээр байхав, шинэ 300-даа хар тень наалгах, өрөөндөө хивс дэвсүүлж, өлгүүртээ алтан занги өлгөж, цонхдоноо ЯЛААНЫ ТОР, өөртөө ТАБЛЕТ авах зэргээр төрийн мөнгөнөөс ШИМЭГЧИЛЖ амьдарсан тэрбээр одоо дутуугаа гүйцээж, дундуураа дүүргэх гэж Монголбанкинд морилж яваа бололтой. Түүнийг жолоо цулбуурыг атгасан эрхэм бол УИХ-ын шинэхэн дарга Н.Учрал агаад удахгүй УИХ-ын чуулганы хуралдаанд уяа сойлгыг нь тааруулсанаа үзэхээр зэхэж буй гэнэ. Ямартай ч түүнийг УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанд Н.УЧРАЛ дарга танилцуулаад дэмжүүлсэн байна.
Хувьдаа эрхэлсэн аж ахуй, бизнесгүй атлаа төрд очоод ТОМРООД, ТҮНТИЙГЭЭД, тасарсан баян болсон түүний замнал цааш бас үргэлжлэх нь. Ямартай ч Төвбанкинд очиж ТҮРИЙВЧЭЭ ТҮНТИЙЛГЭЖ, ГЭДСЭЭ ЦАТГАХ нь баараггүй боллоо. Учир нь Монголбанк УИХ-ын харьяа байгууллага учир түүний удирдлагыг УИХ-ын дарга өөрөө сонгож, нэр дэвшүүлэх эрхтэй байдаг. Энэ дагуу Н.УЧРАЛ дарга ногоон гэрлээр С.НАРАНЦОГТЫГ албан тушаалын лифтенд суулгаж байна.
-
Өчигдөр 10 цаг 06 мин
-
Өчигдөр 10 цаг 03 мин
-
Өчигдөр 10 цаг 01 мин
-
Өчигдөр 09 цаг 57 мин
-
Өчигдөр 09 цаг 50 мин
-
2025-11-20
-
Өчигдөр 09 цаг 50 мин
-
Өчигдөр 10 цаг 03 мин
-
Өчигдөр 09 цаг 57 мин
-
Өчигдөр 10 цаг 06 мин
-
Өчигдөр 10 цаг 01 мин
-
2025-11-20