Вокзал орчимд ус зайлуулах шугам угсрах ажил 55 хувьтай үргэлжилж байна
Б.НОРОВНЯМ
/
2025-09-02

Тодруулбал, 10-15 байршилд 15.6 км авто замын ус зайлуулах шугам сүлжээ шинээр угсрах юм. Өнөөдрийн байдлаар нийт ажил 60-70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Вокзал орчмын ус зайлуулах шугам сүлжээ угсарч буй байршилд өнөөдөр холбогдох албаныхан ажиллалаа.

Энэ талаар ГУББГ-ын Засвар, ашиглалтын албаны дарга Ж.Батдорж “Вокзал орчимд өмнө нь ус ихээр тогтдог, явганаар болон авто машинтай зорчиход хүндрэлтэй байсан. Нийт 1566 метр борооны ус зайлуулах шугам сүлжээ угсрах ажил өнөөдөр 55 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Вокзал орчмын борооны ус зайлуулах шугам сүлжээний ажил дууссанаар уг байршилд ус тогтохгүй” гэв.

Борооны ус зайлуулах хоолойн насжилтыг уртасгах үүднээс 600-1000 мм голчтой төмөр бетоноор угсарч байгаа бөгөөд аравдугаар сард ажлыг бүрэн дуусгана гэж албаныхан мэдэгдлээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.26)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.