ХУД-ийн 17 дугаар хорооны 720 хүүхдийн сургуулийг ирэх онд ашиглалтад оруулна
Б.НОРОВНЯМ
/
2025-09-04

Тус байршилд УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан, нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр болон холбогдох албаныхан ажиллаж, ажлын явцтай танилцлаа. 

Энэ үеэр нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр “Сургуулийн барилгыг ирэх оны 9 дүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Одоо мөрдөгдөж байгаа стандартаар улсын сургуулийн барилга дөрвөн давхар байх нь зөвшөөрөгддөггүй.  Иймээс анхны зураг төсвийг өөрчилж, гурван давхар 720 хүүхдийн сургууль барихаар болсон. Мөн талбай жижиг, өргөтгөх боломжгүй учир ингэж шийдэгдэж, гэрээнд өөрчлөлт оруулж байгаа” гэлээ. 

“Гурванбулаг сод” ХХК-ын захирал П.Жамсран “Барилгын каркас угсралтын ажил дуусаж байна. Ирэх долоо хоногоос дүүргэлт, гадна фасадын ажил эхэлнэ” гэв.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.26)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.