А.Амартүвшин: “Автомашингүй өдөр” арга хэмжээг цуцалж, 12:00 цагт авто замын хөдөлгөөнийг нээж байна
Б.НОРОВНЯМ
/
2025-09-13

Уг арга хэмжээтэй холбоотойгоор хаасан авто замуудын хөдөлгөөнийг 12:00 цагт нээж байна. Харин төв талбайд зохион байгуулж буй тоглолт, эрүүл мэндийн үзлэг зөвлөгөөн, спортын тэмцээн уралдаан хэвийн үргэлжилнэ. Энэ талаар НЗД-ын орлогч А.Амартүвшин мэдээлэл өглөө.

НЗД-ын орлогч А.Амартүвшин ““Автомашингүй өдөр” арга хэмжээг жил бүрийн есдүгээр сард зохион байгуулдаг уламжлалтай. Цаг уур, орчны шинжилгээний газраас өнгөрсөн өдрүүдэд өгсөн мэдээллээр бороо өглөөний 09:30 цаг хүртэл орох төлөвтэй байсан боловч өнөөдөр 17:00 цаг хүртэл үргэлжлэн орох төлөвтэй болж, цаг уурын төлөв өөрчлөгдсөн. Тиймээс үргэлжлэн орох бороотой холбоотойгоор “Автомашингүй өдөр” арга хэмжээг цуцалж, авто замын хөдөлгөөнийг 12:00 цагт нээж байна. Гэхдээ төв талбайд зохион байгуулж буй тоглолт, эрүүл мэндийн үзлэг зөвлөгөөн, спортын тэмцээн уралдаан хэвийн үргэлжилнэ” гэв.

Ташрамд, нийслэлд тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт үргэлжилж байгаа бөгөөд өнөөдөр сондгой цифрээр төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.26)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.