НИТХ: НОБГ-ЫН ШУУРХАЙ УДИРДЛАГА, ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ТӨВ БАЙГУУЛАХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ
З.Батхуяг
Үйл явдал
/
2025-09-29

Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн ээлжит хуралдаанаар “Улаанбаатар хотын гамшиг, ослын нөхцөл байдал”, “Үерийн хамгаалалтын барилга байгууламжийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээ”, “Нийслэлийн зөвлөлийн 2025 оны төлөвлөгөөний эхний хагас жилийн биелэлт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ” болон "Нийслэлийн гамшгийн эрсдэлийг бууруулах дунд хугацааны стратеги төлөвлөгөө 2030" төслийг танилцуулах зэрэг асуудлыг хэлэлцлээ...

📌Энэхүү Нийслэлийн Онцгой байдлын газрын шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв нь гамшиг ослын нөхцөл байдлыг үнэлж, Улсын Онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газар, Гамшгийн эрсдэлийн бууруулах нийслэлийн зөвлөл, Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, Нийслэлийн Онцгой комисс, төрийн цэргийн болон тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангид бодит мэдээ, мэдээллийг шуурхай хүргэж, нэг цонхоор нийслэл, дүүргийг шуурхай удирдлага, зохицуулалтаар хангаж, иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлэх хугацааг 5-8 минутаар хэмнэснээр галд өртөх тооцооллын дагуу, 6.5 м -10.5 м талбайн шатах /22.7-36.7 сая төгрөг/ нэг удаагийн учрах хохирлыг бууруулна. Энэ нь өдөрт дунджаар 8 дуудлагатай гэж үзвэл 181.6 сая төгрөг, жилээр нь авч үзвэл 6.6 тэрбум төгрөгийн хохирлын эрсдэлийг бууруулна гэж үзжээ...

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.26)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.