Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажлын явц 70 хувьтай үргэлжилж байна
Б.НОРОВНЯМ
/
2025-09-29

Тодруулбал, Эрчим хүчний гудамжны 7 метрийн өргөнтэй хоёр эгнээ авто замыг 14 метр өргөнтэй дөрвөн эгнээ болгон шинэчилж буй. Энэ хүрээнд Наадамчдын авто замыг Эрчим хүчний гудамжтай холбосон авто замын уулзвараас Хөсөг трейдийн баруун урд талын уулзвар хүртэлх 1.3 км авто замыг асфальт бетоноор хучиж байна. Уг хэсгийн авто замын хөдөлгөөнийг аравдугаар сарын 1-ний 06:00 цагт нээнэ. Нийт ажлын явц 70 хувьтай үргэлжилж байна.  

Нийслэлийн Замын хөгжлийн газрын авто замын хяналтын мэргэжилтэн Д.Төрбилэг “Нийт 5.9 км авто замыг шинэчлэхээс 5.2 км замыг өргөтгөж, шинэчлээд байна. Үлдсэн 700 метр замыг ирэх сарын 15-ны дотор шинэчилж дуусгана. Тус авто замыг шинэчлэхдээ дулааны шугамыг шилжүүлэх, хүчитгэх, цахилгааны агаарын шугамыг хүчитгэх, кабель шугам шилжүүлэх, холбооны шугам шилжүүлэх зэрэг ажлыг гүйцэтгэсэн. Мөн явган хүний зам болон гэрэлтүүлгийн ажлыг аравдугаар сарын 31-нд дуусгана” гэлээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.26)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.