Энэ саарал усны тодорхой хэсгийг Туул гол руу цутгадаг. Гэтэл нийслэлийн хэмжээнд боловсруулах чиглэлийн үйлдвэр, эмнэлэг, ресторан, цайны газар, автомашин угаалгын газрууд гээд 771 үйлдвэр, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, цэвэр, бохир усны асуудлаа улсаас шийдвэрлүүлж байна. Үүнээс ялангуяа арьс шир, ноос, ноолуурын үйлдвэр, спиртийн үйлдвэр, эмнэлэг, авто угаалгын газрууд, хүнсний үйлдвэрийн хаягдал усыг нийслэлийн төв цэвэрлэх байгууламж цэвэрлэж дийлэхгүй байна. Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж зөвхөн ахуйн хэрэглээний усыг л цэвэршүүлэх технологитой. Гэтэл Туул голд их хэмжээний бохирдлыг үүсгэж байгаа 80 гаруй аж ахуйн нэгж байна. Хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Туул голоор завиар явж, саарал ус нийлүүлж байгаа эх үүсвэр болох Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт, цаашлаад Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг Өвөртохойд Туул голын бохирдол ямар байгааг тайлбарлаж, Туулын голын эко системийг хамгаалах талаар ярилцлаа.

Улаанбаатар хотоос 30 орчим км зайд ч цэвэрлэх байгууламжийн лаг хагшаасаас үүдэж, Туул голын уснаас хүн, мал ундаалах боломжгүй. Улаанбаатарын төв хэсгээрээ Туул голын хайрга нүдэнд харагдаж, цэлэлзэн урсах ч саарал усны эхтэй ойролцоо байршилд Туул голын усан дор зөвхөн дагтаршсан лаг хагшаас, өмхий үнэртэнэ. Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийн асуудал Туул голын эко системд, хүн ам болоод мал амьтны эрүүл мэндэд ч хортой нөлөө үзүүлээд зогсохгүй улс орны хэмжээний аюулын түвшинд хүрчээ. Ийм болоод олон жилийн нүүрийг үзсэн ч очиж харсан, ярьсан, сэрэмжлүүлсэн, үүнээс сэргийлэх, даван туулах ажлууд хийсэн шийдвэр гаргагчид байсангүй гэхэд хилсдэхгүй.

Холбоотой мэдээ
-
Уржигдар 17 цаг 37 мин
-
Уржигдар 16 цаг 53 мин
-
Уржигдар 16 цаг 51 мин
-
Уржигдар 16 цаг 44 мин
-
Уржигдар 08 цаг 59 мин