Малын гаралтай түүхий эдийг үнэ цэнд оруулж мал аж ахуйг бүхэлд нь кластер байдлаар хөгжүүлэх, Арьс ширний үйлдвэрүүдийг хотоос гаргана гэж 15 жил яригдсан Эмээлтийн эко аж үйлдвэрийн парк гэх том төслийн гацаа арилж бүр бүтээн байгуулалт эхлэх гэж буй. Үүнтэй холбогдуулан Эмээлт эко аж үйлдвэрийн парк ХК-ийн Гүйцэтгэх захирал, НИТХ-ын төлөөлөгч Б.Мягмартай ярилцлаа.
-Төслийн бүтээн байгуулалтын ажил одоо ямар шатандаа явж байна вэ?
-Эмээлт эко аж үйлдвэрийн парк байгуулах тухай асуудал 15 жилийн өмнө, 2009 оноос анх яригдаж эхэлсэн. Төслийг малын гаралтай түүхий эдийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, хаядаггүйгээр үйлдвэрийн процесст оруулж эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, мөн Хан-Уул дүүргийн XX хороонд байрлах арьс ширний үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх хэрэгцээ шаардлагад үндэслэн боловсруулсан. Монголын малын гаралтай бүтээгдэхүүнийг зөвхөн түүхий эдээр экспортлох биш, нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн болгох зорилготой.
Холбоотой мэдээ
-
Уржигдар 17 цаг 37 мин
-
Уржигдар 16 цаг 53 мин
-
Уржигдар 16 цаг 51 мин
-
Уржигдар 16 цаг 44 мин
-
Уржигдар 08 цаг 59 мин