НИТХ: НИЙСЛЭЛИЙН 2024 ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГЫН ГҮЙЦЭТГЭЛ 94.1 ХУВЬТАЙ БАЙНА
З.Батхуяг
Үйл явдал
/
2025-07-01

Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Нийслэлийн 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” тогтоолын төслийг танилцууллаа.

"Нийслэл Улаанбаатар хотын хувьд улсын нийт хүн амын талаас илүү хувь нь суурьшин амьдарч, идэвхтэй үйл ажиллагаа эрхлэн явуулдаг. Аж ахуйн нэгж байгууллагын 76 хувь нь нийслэлд төвлөрч, улсын худалдаа үйлчилгээний салбарын 84 хувийг нийслэлд бүтээн байгуулж, нийт мөнгөн хуримтлалын 81 хувийг бүрдүүлж, улсын ДНБ-ий 70 орчим хувийг нийслэлд бий болгон, улмаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 10.1 хувийг нийслэлийн төсвөөс бүрдүүлэн, нийслэлийг хөгжүүлэх, нийслэлийн иргэдийн ажиллаж амьдрах ая тухай орчин нөхцөлийг бүрдүүлэх чиглэлд төлөвлөн зарцуулж байгаа"-г тэрбээр онцоллоо.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.26)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.