“Аялалтай, Автомашинтай” сугалаат аяны супер азтанууд шагналаа гардан авлаа
Б.НОРОВНЯМ
/
2025-01-23

Нийт 4 сарын хугацаанд үргэлжилсэн энэхүү аяны хүрээнд Голомт банкны NEWLAND брэндийн ПОС төхөөрөмжөөр орлого хүлээн авдаг иргэдийн орлогын дүнгийн 100,000₮ тутамд 1ш сугалаа олгосон.

Аяны хугацаанд нийт 8 сая гаруй сугалаа үүссэн бөгөөд эдгээр харилцагчдаас SAMSUNG GALAXY A14 гар утасны 20 азтан, 200,000₮-ийн хадгаламж нээлгэх эрхийн бичгийн 8 азтаныг сар бүр тодруулж, урамшуулсан билээ. Харин супер шагналын эздийг 2025.01.15-ны өдөр Golomt Bank, Easypay POS фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулж, ялагчдад Lexus HS 250 автомашин болон Тайланд Улс руу аялах эрхийг албан ёсоор гардуулан өглөө.

 

Голомт банк цаашид бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжин төрөл бүрийн хөнгөлөлт, урамшууллыг тогтмол хэрэгжүүлэх тул бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, иргэд та бүхнийг Голомт банкны мерчантын үйлчилгээнд нэгдэхийг урьж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.26)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.