Голомт банк “Internship 2k25” хөтөлбөрөө 21 дэх жилдээ хэрэгжүүллээ
Б.НОРОВНЯМ
/
2025-09-08

Энэхүү хөтөлбөрт банк, санхүү, IT, бизнесийн удирдлагын чиглэлээр суралцдаг 2, 3-р дамжааны оюутнууд хамрагдах боломжтой бөгөөд энэ жилийн тухайд мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж буй 21 оюутныг хамруулсан юм.

Оюутнууд маань Голомт банканд зуны 3 сарын турш цалинтай дадлага хийхээс гадна өөрийн сонирхож буй мэргэжлийн чиглэлээр бодит ажил болон төслүүд дээр ажиллаж, ментороос чиглүүлэг авч, ажлын байран дээр сурч хөгжих боломжоор хангагдсан. Мөн банкнаас зохион байгуулж буй бусад арга хэмжээнд амжилттай оролцож, хөтөлбөрийн хүрээнд батламжаа гардан авлаа.

Энэхүү хөтөлбөр нь оюутан, залууст зуны амралтаа үр бүтээлтэй өнгөрүүлэх, өөрийгөө хөгжүүлэх боломжийг олгодог бөгөөд Голомт банк оюутан, сурагчдад зориулан зохион байгуулдаг онцлох хөтөлбөрүүдийн нэг юм.

Банкнаас хэрэгжүүлдэг бусад хөтөлбөрийн талаар дараах холбоосоор мэдээлэл авна уу.

Сайн сайхныг санхүүжүүлнэ

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.26)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.