Агаарын бохирдлыг бууруулах бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүнг хэлэлцэж байна
Б.НОРОВНЯМ
/
2025-02-03

Сонсголд УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд, БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны Ажлын албаны дарга С.Даваасүрэн нарын албаны хүмүүсээс гадна ТББ, иргэдийн төлөөлөл оролцож буй.

 

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн даргалж буй өнөөдрийн сонсголоор Агаарын бохирдол-хүн амын эрүүл мэнд, Утааны асуудал: Стандарт, хяналт гэсэн хоёр сэдвээр танилцуулга хийж, шинжээчид дүгнэлтээ танилцууллаа.

 

Шинжээч, Орчны эрүүл мэндийн судлаач, анагаах ухааны доктор, дэд профессор Б.Сувд “Хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа хатуу түлшний хэрэглээг халах шаардлагатай”-г тодотгосон бол шинжээч, шинжлэх ухааны доктор Ж.Нарангэрэл “Сайжруулсан шахмал түлшийг солих шаардлагатай байна. Өнөөгийн нөхцөлд хамгийн тохирох түлш нь хагас коксон түлш буюу хөх нүүрс юм. Хөх нүүрс хэрэглэснээр хүхрийн агууламж 0.3 хувь, нарийн ширхэгт РМ2.5, РМ10 тоосонцорын хэмжээ 50 хувиар буурах боломжтой” гэсэн дүгнэлтийг танилцуулав.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.26)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.