Уулзалтын үеэр талууд Монгол Улсад хэрэгжиж буй GEF-ийн төсөл, хөтөлбөрүүдийн ололт амжилт, тэргүүн туршлагыг бэхжүүлж, түгээн дэлгэрүүлэхийн ач холбогдлыг онцлон тэмдэглэв.
GEF-ийн зүгээс Монгол Улсын байгаль орчны салбарт хэрэгжиж буй бодлого, хөтөлбөрүүдийг дэмжин, сайд Б.Батбаатарын дэвшүүлсэн шинэ төсөл, санаачилгуудыг бодит хэрэгжилт болгон өргөжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийллээ.
Мөн талууд байгаль орчны салбараар хязгаарлагдахгүй, салбар хоорондын зохицуулалт шаардлагатай асуудлуудыг шийдвэрлэхдээ бүх шатны оролцогчдыг хамруулах нь тогтвортой хөгжлийн боловсролыг нэмэгдүүлэх, нөлөөллийг өргөжүүлэх чухал алхам болохыг санал нэгтэйгээр тэмдэглэв.
Түүнчлэн, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэлийг эрчимжүүлэх хүрээнд шийдвэр гаргалт, оролцоог хангах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.
-
23 цаг 14 мин
-
Өчигдөр 10 цаг 54 мин
-
Өчигдөр 10 цаг 54 мин
-
23 цаг 14 мин