COP17 БАГА ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБАНЫХНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Б.НОРОВНЯМ
/
2025-11-11

Уулзалтын үеэр COP17 бага хурлыг зохион байгуулах Ажлын албаны дарга Д.Батмөнх ажлын албаны бүрэлдэхүүнээ танилцуулав. Үндэсний хорооны ажлын алба нь COP17 бага хурлын бэлтгэл ажлын хангах чиглэлээр 12 дэд хороотой ажиллах юм.

Мөн энэ үеэр Д.Батмөнх даргын зүгээр ажлаа хүлээн авснаас хойш буюу өнгөрсөн зургаадугаар сараас хойш хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан болон 2025 оны 11, 12 дугаар сард хийхээр төлөвлөсөн ажлаа танилцууллаа.

Төгсгөлд нь Үндэсний хорооны дарга Б.Батбаатарын зүгээс “Ажлын албаны даргын танилцуулсан ажлууд эхлэх, хэрэгжих, дуусах хугацаа нь маш тодорхой байх хэрэгтэй. Яамны зүгээс тусгайлан ажлын хэсэг гаргаж хяналт тавьж ажиллана. Гаднаас хөндлөнгийн аудит ч авах хувилбар ч байж болно. Цаашид Монгол Улсад НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах талаарх мэдээллийг олон нийтэд хүргэхэд анхаарч ажиллах хэрэгтэй.

Олон улсад Монгол Улсын нэр гарах учраас хариуцлагатай ажиллах шаардлагатай. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал болоход 279 хоног үлдээд байна. Та бүхэнд амжилт хүсье. Ажлын албатай холбоотой бүхий л асуудлаар миний бие саналуудыг нээлттэй хүлээн авч санал солилцох болно” гэлээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.31)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.