МОНГОЛ УЛСЫН ТАЙЛАНГ ОНЦЛОВ
Б.НОРОВНЯМ
/
2025-11-12

Энэ удаагийн хурлаар Конвенцын анхны үр нөлөөний үнэлгээг COP-7 (2027)-д танилцуулж бэлтгэх, алтны бичил уулрхайн салбарт мөнгөн усгүй технологийг нэвтрүүлэх, гарал үүсэл болон бүртгэлийн хяналтыг сайжруулах, Куньмин–Монреаль Биологийн олон янз байдлын хүрээтэй уялдуулах замын зураг боловсруулах болон хөгжиж буй улсуудад техникийн туслалцаа, лабораторийн чадавхи, санхүүжилтийн тогтвортой байдлыг дэмжих зэрэг асуудлуудад төвлөрч байна.

Монгол Улс COP-6-д алтны бичил уурхай дахь мөнгөн усны хэрэглээг бууруулах үндэсний төлөвлөгөөг шинэчлэх, мөнгөн усгүй технологи нэвтрүүлэлтийг шат дараатай ахиулах, хөгжиж буй орнуудад урт хугацааны чадавх бэхжүүлэх, технологи дамжуулах механизмыг тогтвортойгоор өсгөх шаардлагатай гэсэн байр сууриа илэрхийллээ.

Бага хурлын үеэр Монгол Улсыг Конвенцын үндэсний хоёрдугаар тайлан ирүүлснийг онцолж, талархал илэрхийлэв.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.31)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.