АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДЛАА
Б.НОРОВНЯМ
/
2025-12-02

Тухайлбал, ойрын өдрүүдийн цаг агаарын нөхцөл байдлын танилцуулга, хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт болон малын өвчин дархлаажуулалтын талаар мэдээлэл хүргэж, гамшгийн үед орон нутгийн хэмжээнд үүрэг гүйцэтгэх туслах албаны техник хэрэгсэл, цаг агаарын шуурхай удирдлагын төвийн асуудлыг шийдвэрлэх, Хэрлэн 6 дугаар цэцэрлэгийн халаалтын тогооны асуудлыг шийдвэрлэх тухай ирүүлсэн хүсэлтийг хэлэлцлээ.

___________________________________________________________________

УС, ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

Хээрийн цасны хэмжилтээр 2025 оны 11 дүгээр сарын 30 байдлаар нийт нутгаар битүү цасан бүрхүүлтэй. 2-14см зузаан цасан бүрхүүлтэй байна. 12 дугаар сарын 03-нд нутгийн хойд хэсгээр, 06-нд ихэнх нутгаар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй, Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр. 12 сарын 03-нд Хэнтийн уулсаар түр зуур секундэд 12-14 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна. Аймгийн хувьд Галшар, Бор-Өндөр сумд зудын эрсдэл өндөртэй сумдуудад тооцогдож байна.

ЗӨВЛӨМЖ: Төв болон зүүн аймгуудын нутгаар цас ахиу орж, цасны зузаан нэмэгдэх хандлагатай байгаа ба хаврын саруудад дээрх бүс нутагт хүйтэн байх төлөв ажиглагдаж байгаа тул эрс хүйтрэлт, цасан шуурга зэрэг цаг агаарын болзошгүй аюулаас сонор сэрэмжтэй байж, богино хугацааны цаг агаарын урьдчилсан төлөвийг байнга авч ашиглан, ажлаа төлөвлөхийг зөвлөж байна.

_______________________________________________________________

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАР ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛЭЭ 89.4 ХУВЬТАЙ ХАНГАСАН

Хэнтий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэдээлснээр 18 сумын 89 багийн 12.3 малчин, мал бүхий өрхөд 3.732 мянган толгой мал, хонин толгойд шилжүүлснээр 7.432 мянган толгой мал өвөлжихөөр өвөлжилтийн бэлтгэлийг 89.4 хувьтай хангасан байна. Түүнчлэн Хэрлэнбаян-Улааны отрын бүс нутагт 250000 толгой мал өвөлжих боломжтой гэж тогтоогдсон. Үүний дагуу отрын бүс нутагт 3 аймгийн 250.0 мянган толгой мал оруулахаар шийдвэрлэсэн. Мөн малын өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэх ажил сум бүрт явагдаж байгаа бөгөөд хадлан тэжээл бэлтгэх ажлыг эрчимжүүлэн зохион байгуулж байгааг онцоллоо.

_______________________________________________________________

МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗАР

Аймгийн Мал эмнэлгийн газраас Баян-Овоо, Мөрөн Дадал, сумдад давхардсан байдлаар 8 мэргэжилтэн шүлхий өвчлөлийн цаг үеийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй танилцаж заавар, зөвлөмж хүргэн газар дээр нь биечлэн ажилласан бөгөөд 3 сумын голомтын өрхийн хашаа хороо, өтөг бууц, худаг уст цэгт нийт 39000 м2 талбайд халдваргүйтгэл хийж өнөөдрийн байдлаар тус 3 голомтод шинж тэмдэгтэй мал байхгүй байна. Түүнчлэн шүлхий өвчний яаралтай болон урьдчилан сэргийлэх дархлаажуулалт 2025 оны 11-р сарын 06-ны өдрөөс эхлэн 73 ажлын хэсэг 112 хүний бүрэлдэхүүнтэй зохион байгуулж 2060 өрхийн 122129 үхэр, 20513 хонь, 15038 ямаа нийт 157680 толгой малыг хамруулаад байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.131)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.