АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.АЮУРБУНЬ БНХАУ-ЫН “WEIHAI ELECTRONIC GROUP”-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Б.НОРОВНЯМ
/
2025-11-27

Тус групп компани нь сэргээгдэх эрчим хүч, ухаалаг номын сангийн автомат систем, барилгын удирдлагын систем зэрэг чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд компанийн төлөөлөл уулзалтын үеэр сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр санал солилцож холбогдох технологийн шийдэл болон үнийн саналаа танилцууллаа.

Мөн аймгийн төв болон сумдын хэмжээнд эрчим хүчний нарны панель суурилуулах боломжит байршлуудын судалгаа хийж нарны панел суурилуулахад шаардагдах тоо хэмжээ болон үнэ тарифын талаар газар дээр судалгаа хийж ажиллаа.

Түүнчлэн Хэнтий аймгийн музей болон аймгийн номын санд ухаалаг номын сангийн автомат системийг суурилуулах боломжийн талаар санал солилцсон юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.29)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.