ДГ: АЙМГИЙН 5 ЖИЛИЙН ҮНДСЭН ЧИГЛЭЛ БОЛОН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛД САНАЛ АВАХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
З.Батхуяг
Үйл явдал
/
2025-11-14

АЙМГИЙН 5 ЖИЛИЙН ҮНДСЭН ЧИГЛЭЛ БОЛОН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛД САНАЛ АВАХ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУД, ХӨДӨЛМӨР НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЛБАРЫНХАНТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дундговь аймгийг 2026-2030 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл болон 2026 оны төсвийн төсөлд санал авах уулзалт, хэлэлцүүлгийг аймгийн соёл, спорт, аялал жуулчлал, залуучууд, хөдөлмөр,нийгмийн хамгааллын салбарынхантай танхим болон цахимаар зохион байгууллаа.

Уулзалтад аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун “Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны “ХӨДӨӨГИЙН СЭРГЭЛТ-ШИНЭ ДУНДГОВЬ” ХӨТӨЛБӨРИЙН 2025 оны ХЭРЭГЖИЛТИЙН ТАЙЛАН”, Засаг даргын орлогч Ц.Ариунбаяр “Аймгийн 2026 оны төсвийн төсөл”, ЗДТГ-ын дарга Б.Лхагвабаатар “Дундговь аймгийг 2026-2030 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийн төслийн төсвийн танилцуулга” зэрэг мэдээллийг танилцуулсан бөгөөд аймгийн ИТХ-ын дарга Ж.Мөнхчулуун уулзалтад оролцож, аймгийн хөгжлийн бодлого, зорилтын хүрээнд салбар хоорондын уялдаа холбоог сайжруулахын ач холбогдлыг онцлон хэллээ.

Мөн хэлэлцүүлэгт аймгийн Засаг даргын зөвлөх П.Бүрэнжаргал, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Х.Жаргал, ЗДТГ-ын хэлтэс, албадын дарга нар болон салбарын 100 гаруй төлөөлөл оролцсон юм.

Төлөөллүүдийн зүгээс соёл, урлагийн салбарын хүний нөөцийг бүрдүүлэх, соёлын байгууллагуудын царцаагдсан барилгын ажлыг эрчимжүүлэх, спорт заалны засвар тоног төхөөрөмжийн хангалтыг нэмэгдүүлэх, соёл спортын үйл ажиллагаанд шаардагдах зардлыг төсөвт тусгах, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвд автомашин болон агааржуулалтын системийг шийдвэрлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоодтой төрийн байгууллагууд хамтран ажиллах болон тэднийр соёл спортын үйл ажиллагаанд тогтмол хамруулах, уралдаан тэмцээн зохион байгуулах, Гэр бүл, хүүхэд хамгааллын газар болон Нийгмийн даатгалын газрын компьютерийн тоног төхөөрөмжийг шинэчлэх санал санаачилгыг гаргалаа.

Ийнхүү ирэх оны төсвийн төсөлд тусгах салбарын санал, санаачилгуудыг хүлээн авлаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.223)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.