Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун “Асуудал–Шийдэл” уулзалтаа аймгийн төвд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, Засаг даргын зөвлөх П.Бүрэнжаргал, Засаг даргын орлогч Ц.Ариунбаяр, ЗДТГ-ын дарга Б.Лхагвабаатар, аймгийн ЗДТГ-ын хэлтсийн дарга нар болон холбогдох албаныхан оролцлоо.
Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун “Аймгийн Засаг даргын 2024–2028 оны үйл ажиллагааны ‘Хөдөөгийн сэргэлт – Шинэ Дундговь’ хөтөлбөрийн 2025 оны хэрэгжилтийн тайлан”-г танилцуулсан бол, Засаг даргын орлогч Ц.Ариунбаяр “Аймгийн 2026 оны төсвийн төсөл”, ЗДТГ-ын дарга Б.Лхагвабаатар “Дундговь аймгийг 2026–2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төсөл”-ийн талаар тус тус мэдээлэл хийв.
Мөн уулзалтын үеэр иргэдээс 2026 оны төсвийн төсөл болон аймгийг 2026–2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд санал авч, санал хүсэлтийг нь сонсов. Иргэдийн зүгээс дэд бүтэц, нийтийн үйлчилгээ, хот төлөвлөлт, орчны цэвэрлэгээ, өвөлжилтийн бэлтгэл, аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэл, соёл, боловсрол, орчны аюулгүй байдал, зам тээвэр зэрэг чиглэлд санал гаргасан бөгөөд аймгийн удирдлагууд эдгээр асуудлыг судлан, холбогдох төлөвлөгөөнд тусгах чиглэлээр ажиллахаа илэрхийллээ.
Холбоотой мэдээ
-
Өчигдөр 08 цаг 50 мин
-
Өчигдөр 08 цаг 49 мин
-
Уржигдар 17 цаг 42 мин
-
2025-12-05
-
2025-12-05
-
2025-12-05
-
2025-12-05
-
2025-12-05
-
2025-12-04
-
2025-12-05
-
2025-12-05
-
2025-12-04