2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Дундговь аймгийн Засаг даргын ивээл дор Монгол Улсын алдарт гавьяат, уран зохиолч С.Буяннэмэхийн нэрэмжит “Хүрэл тулга-2025" өсвөрийн яруу найргийн уралдаан боллоо.
Уралдааны зорилго нь хүүхэд багачуудыг монгол хэлний үгсийн сан, урлагийн гайхамшигт ертөнцөөр аялуулан, үг хэллэгийн арвин баялаг сантай танилцуулах, өөрийн бодол, санаагаа сэтгэн хөгжүүлэх, зохион бүтээх урлагт сургахад чиглэгдэж байна. Мөн уг уралдаан нь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууны 2026 оны жилийн хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан “Сургууль бүрд 10 клуб” хөтөлбөрийн хүрээнд утга, уран зохиолын чиглэлийн үйл ажиллагааг дэмжих зорилготой юм.
Уралдааныг Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар, “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театр, аймгийн Төв номын сан болон “Төгөлдөр Буяннэмэх” сан хамтран зохион байгуулж буй бөгөөд тус арга хэмжээнд аймгийн 15 сумын ерөнхий боловсролын сургуулиудын 5–12 дугаар ангийн сурагчид болон Политехник коллежийн оюутнууд хамрагдсан юм.
Тэмцээн хоёр үе шаттай явагдсан бөгөөд эхний шатанд оролцогчид өөрсдийн зохиосон шүлгээ уншин авьяас, ур чадвараа сорьсон бол хоёрдугаар шатанд шүүгчдийн өгсөн сэдвийн дагуу шууд шүлэг зохиож өрсөлдлөө.
5–8 дугаар ангийн ангилалд нийт 15 сурагч оролцсоноос хоёрдугаар шатанд 8 хүүхэд шалгарсан бол 9–12 дугаар анги болон Политехник коллежийн ангилалд 20 сурагч бүтээлээ толилуулж, хоёрдугаар шатанд 10 хүүхэд шалгарсан байна.
Шүүгчдийн нийт дүнгээр:
5–8-р анги
1-р байр Хүмүүнлэг сургуулийн 7а ангийн сурагч М.Энх-Итгэл
2-р байр Дэрэн сумын ЕБС-ын 8а ангийн сурагч Ж.Долгормаа
3-р байр Хүмүүнлэг сургуулийн 8а ангийн сурагч Г.Уранбилэг
Тусгай байр Дэрэн сумын ЕБС-ын 7а ангийн сурагч Энх-Учрал
9–12-р анги, Политехник коллеж
1-р байр Дэрэн сумын ЕБС-ын 9а ангийн сурагч М.Мөнхжин
2-р байр Цэгц билиг сургууль 10б ангийн сурагч Ц.Бямбажамц
3-р байр Политехник коллежийн оюутан О.Түмэндэлгэр
Тусгай байр Дэрэн сумын ЕБС-ын 9а ангийн сурагч Номин-эрдэнэ нар тус тус эзэллээ.
Холбоотой мэдээ
-
Өчигдөр 08 цаг 50 мин
-
Өчигдөр 08 цаг 49 мин
-
Уржигдар 17 цаг 42 мин
-
2025-12-05
-
2025-12-05
-
2025-12-05
-
2025-12-05
-
2025-12-05
-
2025-12-04
-
2025-12-05
-
2025-12-05
-
2025-12-04