ДГ: “СОЁЛЫН БҮТЭЭЛЧ САР” АЯНЫ ХҮРЭЭНД СОЁН ГЭГЭЭРЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
З.Батхуяг
Үйл явдал
/
2025-11-21

Дундговь аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газраас "Соёлын бүтээлч сар"-ын аяны хүрээнд аймгийн ЗДТГ-т соён гэгээрлийн ажлыг зохион байгууллаа.

Уг үйл ажиллагаа нь Монгол хүний нэгдмэл үнэт зүйлийг төлөвшүүлэх, үндэсний бахархал, эв нэгдлийг бэхжүүлэх, нүүдлийн соёл иргэншлийн онцлогийг хадгалж хамгаалах, эх хэл, түүх, өв соёл, уламжлалт дархлааг дэмжих зорилготой байв. Мөн Их эзэн Чингис хаан Тэмүүжиний мэндэлсэн 11-р сарын 21, Улс тунхагласны баяр 11-р сарын 26-ны өдрүүд болон Дээлтэй өдрүүдтэй холбогдуулан иргэдэд соён гэгээрлийн ажлыг түгээхэд чиглэсэн юм.

Үйл ажиллагааны үеэр Монгол бахархлын гэрэл зургийн үзэсгэлэн, Эзэн богд Чингис хааны постер, “Монголын түүх” асуулт хариулт, “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд СУАЖЗГ-ын дэргэдэх Ёс зүйн дэд хорооноос зохион байгуулсан “Хүндэлье, энэрье” аяны хүрээнд хамт олонд талархлын үг, уучлал хүсэх боломжийг олгож, “Дүүрэн сэтгэлийн хайрцаг”-ийг байршуулан иргэд, албан хаагчдад сэтгэлийн үгсээ хуваалцах боломжийг бүрдүүллээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.223)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.