Тэрээр 1922 онд Өвөрхангай аймгийн Төгрөг суманд төрсөн.
Байлдагчаар цэргийн алба хаах үедээ 1945 оны чөлөөлөх дайнд оролцож Жанчхүүгийн давааны их бэхлэлтийг тагнах үүргийг наймдугаар сарын 19-нд авч, их хүчээсээ түрүүлж дайсны пулемётын галын цэгүүдийг устгасаар 11 удаа шархадсан ч дайсантай баатарлагаар тулалдсаар амь үрэгджээ.
Түүнд 1945 оны 09 дүгээр сарын 26-нд Монгол Улсын баатар цол хүртээсэн юм.
Л.Аюуш баатарын хөшөөнд цэцэг өргөх ёслолд Батлан хамгаалахын сайд Д.Батлут, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал С.Ганбямба, Ерөнхийлөгчийн Цэргийн бодлогын зөвлөх, хошууч генерал Д.Баасандамба тэргүүтэй батлан хамгаалах, зэвсэгт хүчний салбарын удирдлага алба хаагчид, Өвөрхангай аймгийн удирдлагууд, Зэвсэгт хүчний 256-р ангийн бие бүрэлдэхүүн оролцлоо.
Холбоотой мэдээ
-
Уржигдар 21 цаг 15 мин
-
Уржигдар 18 цаг 29 мин
-
Уржигдар 11 цаг 45 мин
-
Уржигдар 11 цаг 42 мин
-
Уржигдар 11 цаг 14 мин
-
Уржигдар 09 цаг 31 мин
-
Уржигдар 09 цаг 23 мин
-
Уржигдар 09 цаг 18 мин
-
Уржигдар 18 цаг 29 мин
-
Уржигдар 09 цаг 31 мин