ТӨРИЙН ЦЭРГИЙН БОЛОН ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГУУДЫН “АХЛАХ ОФИЦЕРУУДЫН НЭГДСЭН ЧУУЛГА УУЛЗАЛТ” БОЛЛОО
Б.НОРОВНЯМ
/
2025-10-15

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын 2023 онд “3алуу офицеруудын чуулган”, 2024 онд “Ахлагчдын чуулган” амжилттай зохион байгуулагдсан бол энэ жил “Ахлах офицеруудын чуулга уулзалт” залуучуудад урам зориг өгч, манлайллыг нэмэгдүүлэх, удирдах арга барил, ур чадварыг залуу үед өвлүүлэх зорилгоор амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ жилийг “Ахлах офицерийн жил” болгон зарласантай холбогдуулан ахлах офицеруудыг:

Урт дунд богино хугацааны сургалтад хамруулж

Алба хаагчдын нийгмийн хамгааллыг сайжруулахад байрны урьдчилгаа олгох, зорилтот төслүүдийг хэрэгжүүлэх

Залуучуудын дунд спортын цогцолбор тэмцээн, шилдэг илтгэлийн уралдаан зохион байгуулах

Цэрэг эх оронч үзлийг төлөвшүүлэх “Зэв Z” клубыг ЕБС-уудын дэргэд байгуулах

“Эх оронч үзэл-үндэсний бахархал” сэдэвт эсээ бичлэгийн уралдаан зарлах зэрэг арга хэмжээг амжилтай хэрэгжүүлээд байна.

Өнөөдөр хийсэн ажлуудынхаа үр дүнг дүгнэж шилдэг ахлах офицерууд, шилдэг илтгэгчид, шилдэг бүтээлийн эздэд шагналыг нь гардуулан өглөө.

Ажлын хүндийг өөр дээрээ авч, алдар гавьяаг цэргүүддээ өгдөг АХЛАХ ОФИЦЕРУУДДАА өрнүүн их амжилтыг хүсэн ерөөе!

Монгол цэргийн сүлд, хийморь үеийн үед мандан бадрах болтугай!

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.31)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.