ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВЭР ТӨСЛИЙН БАРИЛГЫН АЖИЛ 31.5 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Д.Оюунболд
Үйл явдал
/
2025-11-05
Бүгд Найрамдах Франц Улсын нэн хөнгөлөлттэй зээлээр Яармагаас Хархорин чиглэлд дүүжин замын тээврийн төслийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Дүүжин замын тээвэр нь нийт 4.2 км урттай, хоёр буудалтай, нийт 19 тулгуур баганатай байх юм. Өнөөдрийн байдлаар 11 тулгуурыг босгоод байна. Дүүжин замын тээврийн системийн тросс, кабин хөдөлгөөний үндсэн бүтэц болох эргэлтийн зам төмрийг Яармаг болон Хархоринд байрлуулах ажил 31.5 хувьтай үргэлжилж байна. Харин буудлын дэргэд кабин байрлуулах гараашны суурь, бетон цутгалтын ажил дуусаж, бүтээн байгуулалтын ажил эхэлсэн.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.31)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.