ФРАНЦ УЛСЫН ХҮНИЙ ЭРХ, ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДЛЫН ТЭРГҮҮН ТУРШЛАГААС СУРАЛЦАЖ БАЙНА
Б.НОРОВНЯМ
/
2025-12-03

Тус сургалтыг Франц Улсын сургагч багш, хошууч Сабрина Зитуни удирдан явуулж, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Төрлийн цэргийн командлал, нэгтгэл, анги, байгууллагуудын жендэрийн асуудал эрхэлсэн албан тушаалтнууд оролцож байна.

Сургалтыг Батлан хамгаалах яамны СБТГ-ын дарга бригадын генерал Ч.Гандирваа нээж хэлсэн үгэндээ Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 60 жилийн ойн хүрээнд хүний эрх, жендэрийн тэгш байдлыг гадаад бодлогынхоо тэргүүлэх чиглэл болгосон Франц Улсын туршлагаас алба хаагчдаа сургаж буйд сэтгэл хангалуун буйгаа дурдлаа. Нөгөө талаар Монгол Улсын Зэвсэгт хүчний НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны үүрэг оролцоо, нэр хүнд өндөр байгаа энэ цаг үед манай алба хаагчид олон улсын хүмүүнлэгийн эрх зүй, хүний эрхийн өндөр мэдлэгтэй байх нь хамгийн чухал болохыг онцлон тэмдэглэв.

Төгсгөлд нь тэрээр хамтарсан сургалтад хамрагдаж буй офицер, ахлагч нарыг тухайн байгууллага бүртээ жендэрийн мэдрэмжтэй ажлын байр бий болгоход манлайлж ажиллах, жендэрт суурилсан хүчирхийллийг үл тэвчих хандлагыг түгээгчид байхыг захиад сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Хамтарсан сургалт "НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа-Зарчим, үнэт зүйл, сахилга бат", "Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал, олон улсын хүмүүнлэгийн эрх зүй", "Зөрчилтэй холбоотой бэлгийн хүчирхийллээс хамгаалах", "Бэлгийн мөлжлөг ба хүчирхийлэл" зэрэг сэдвүүдийн явагдаж байна

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.131)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.