Шуурхай хуралдааны үеэр дүүргийн Засаг дарга холбогдох газар хэлтэст дараах үүрэг даалгаврыг өглөө.

Тухайлбал
-Гэрэлтүүлгийн шон дээр зөвшөөрөлгүй байршуулсан утас кабелыг тасдаж, аюулгүй ажиллагаа алдсан байгууллагад хариуцлага тооцох;
-Нийслэл, дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хороодод хийгдэж буй хот нийтийн аж ахуйн ажлыг 10 дугаар сарын 15-ны дотор гүйцэтгэж дуусгах;
- Нийслэлээс “Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ” ОНӨААТҮГ-т хүлээлгэн өгсөн хот нийтийн аж ахуйн шинэ машин механизмыг ажиллагаанд оруулах. Холбогдох албан хаагчдыг сургаж чадавхжуулах.
- Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулах зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах;
- Ажлын хэсэг байгуулж сургууль, цэцэрлэгийн хоол хүнсний аюулгүй байдалд хяналт шалгалтыг зохион байгуулах;
- Гамшгийн эрсдэлтэй бүсэд амьдарч буй 49 айл өрхийг нөхөн олговортой нүүлгэн шилжүүлэх;
- Үерийн улмаас эвдэрч, гэмтсэн явган хүний зам, авто замыг засаж сайжруулахыг холбогдох газар хэлтэст үүрэг болголоо.
Холбоотой мэдээ
-
6 цаг 57 мин
-
Уржигдар 12 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 03 мин
-
Уржигдар 11 цаг 32 мин
-
2026-07-20
-
Уржигдар 11 цаг 12 мин
-
Өчигдөр 15 цаг 31 мин
-
Өчигдөр 13 цаг 58 мин