“СОЁЛ ТҮГЭЭЕ-СОЁЛТОЙ СОНГИНОХАЙРХАНЧУУД-4” СПОРТЫН 7 ТӨРӨЛТ ТЭМЦЭЭНД 1000 ГАРУЙ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА
Б.НОРОВНЯМ
/
2025-11-01

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний 23 байгууллагын 1000 гаруй тамирчид ганцаарчилсан, хосын, багийн гэсэн төрлөөр волейбол, сагс, дартс, бадминтон, ширээний теннис, шатар, буудлагаар цэц мэргэн, авхаалж самбаа, хурд хүчээ сорьж байна.

Тэмцээнийг дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Биеийн тамир, спортын хороо нар хамтран зохион байгууллаа. Тэмцээн 10 дугаар сарын 30-ны өдөр эхэлсэн бөгөөд өнөөдөр нээлтийн арга хэмжээний дараа шатар, дартс, бадминтон, буудлагын төрлөөр тэргүүлсэн баг тамирчдын шагналыг гардуулан өглөө.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.31)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.