БХТ: БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВИЙН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
З.Батхуяг
Үйл явдал
/
2025-12-09

Барилгын хөгжлийн төвийн захирлын ээлжит шуурхай хурал өнөөдөр /2025.12.09/ боллоо. Хурлын үеэр өнгөрсөн шуурхай хуралдаанаар өгөгдсөн үүрэг, даалгаврын биелэлт, томоохон төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, цаашид анхаарах шаардлагатай асуудлуудын талаар хэлэлцэв.

Тодруулбал,

✅Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх экспертэд тавих шаардлага, түүнийг өрсөлдөөний журмаар сонгон шалгаруулж, эрх журмын төслийг эцэслэн батлуулахаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам руу саналыг хүргүүлсэн. Энэ ажилтай холбоотойгоор экспертүүдийг сонгон шалгаруулах ажлын бэлтгэлийг хангах,

✅Шинээр батлагдсан норм норматив, стандартын хэрэгжилтийг хангуулж ажиллах, олон нийтэд сурталчлан таниулах,

✅ХАНСХЕТ-д Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний мэргэжлийн зөвлөлийн өргөтгөсөн хурлаар стратегийн үнэлгээг хэлэлцүүлж дүгнэлт гарган шийдвэрлүүлсэн. Одоо Монгол Улсын Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төслийг Хот төлөвлөлт архитектурын мэргэжлийн зөвлөлийн хурлаар оруулах бэлтгэл ажлыг зохион байгуулах,

✅Төв цэвэрлэх байгууламжийн төслийн талбайд Улсын комисс ажиллуулах бэлтгэл ажлыг хангах,

✅Барилгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй компаниуд болон мэргэшсэн, зөвлөх зэрэг горилох, сунгах инженерүүдээс сэтгэл ханамжийн судалгааг авах ажлыг зохион байгуулах зэрэг үүрэг чиглэлийг хэлтсийн дарга нарт өглөө.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.131)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.