“Соёлын орон зай-Бидний орчин” бүтээлч аяны хүрээнд соёлын өвийг орон нутагт сурталчлан таниулах, музей хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага солилцох зорилгоор Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, аймгийн Говийн байгаль, түүхийн музейтэй хамтран “Монголын нэг өдөр” нүүдлийн үзэсгэлэнг зохион байгуулж байна.

ХХ зууны эхэн үеийн Монголын дүрслэх урлагийн нэрт төлөөлөгч, зураач Балдуугийн Шаравын “Монголын нэг өдөр”, “Үрс гарч байгаа нь” хэмээх хосгүй үнэт бүтээлийн хэвлэмэл хувилбаруудыг олон нийтэд дэлгэн үзүүлж байна. Үзэсгэлэнд зочилсноор та эдгээр бүтээлийн өнгө төрх, өгүүлэмж, дүр дүрслэл, орчин цагийн гэрэл зургийн хальсанд хэрхэн буусан байдлыг сонирхон үзэхийн зэрэгцээ бүтээлд багтсан хүмүүс, мал амьтан, эд өлгийн зүйлс, зан үйлийн дүрслэлүүдийн нарийвчилсан тоо баримттай дэлгэрэнгүй танилцах боломжтой.
Хаана: Өмнөговь аймгийн Говийн байгаль, түүхийн музей
Үргэлжлэх хугацаа: 2025 оны 10-р сарын 24-нөөс 11-р сарын 5-ныг хүртэл
Цагийн хуваарь: Мягмар–Бямба гарагт 09:00–17:30
Холбоотой мэдээ
-
23 цаг 47 мин
-
Өчигдөр 13 цаг 46 мин
-
Өчигдөр 11 цаг 40 мин
-
Өчигдөр 09 цаг 17 мин
-
Уржигдар 18 цаг 11 мин
-
Уржигдар 18 цаг 01 мин
-
Уржигдар 17 цаг 57 мин
-
Уржигдар 15 цаг 57 мин
-
Уржигдар 15 цаг 54 мин
-
Уржигдар 15 цаг 52 мин
-
Уржигдар 11 цаг 33 мин
-
Уржигдар 11 цаг 17 мин
-
Уржигдар 11 цаг 11 мин
-
Уржигдар 18 цаг 11 мин
-
Уржигдар 11 цаг 33 мин
-
Уржигдар 17 цаг 57 мин
-
Уржигдар 18 цаг 01 мин