ЗГХХГ-ЫН ДАРГА Б.БАТЦЭЦЭГ ITU-ГИЙН АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Б.НОРОВНЯМ
/
Уржигдар 09 цаг 57 мин

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Батцэцэг Олон улсын цахилгаан холбооны холбоо (ITU)-ны Ази, Номхон далайн бүсийн захирал Ацүко Окүда, төслийн ахлах менежер Рой Чоудхуритай уулзалт хийлээ.

May be an image of one or more people and people studying

Уулзалтын үеэр Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас төрийн байгууллагын засаглал, бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй зарим бодлого, арга хэмжээний талаар товч танилцуулга хийв.

Танилцуулгад дурдсанаар, төрийн байгууллагуудад процессын дахин инженерчлэлийн аргачлал боловсруулан нэвтрүүлж, сайн засаглалыг бэхжүүлэх, үйл ажиллагааны үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэхэд мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган ажиллаж байна. Одоогийн байдлаар гурван яам, тэдгээрийн харьяа байгууллагууд, мөн Цагдаагийн ерөнхий газар болон түүний харьяа 11 албыг хамруулсан нийт 20 орчим байгууллагад процессын дахин инженерчлэлийг хэрэгжүүлээд байна.

May be an image of studying

Мөн “Засгийн газрын харьяа төрийн болон нутгийн захиргааны байгууллагын нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлдэг нэгжид чиг үүргийн шинжилгээ хийх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулах” ажлын хүрээнд хамтран ажиллах ажлын хэсэг байгуулж, улсын хэмжээнд 600 гаруй төрийн байгууллагад чиг үүргийн шинжилгээ хийх төлөвлөгөөг боловсруулан ажлыг эхлүүлжээ.

Түүнчлэн төрийн байгууллагын цахим шилжилтийн хүрээнд дэвшилтэт технологи нэвтрүүлэх, үйл ажиллагааг сайжруулах судалгаа, шинжилгээ хийх зорилгоор ажлын хэсэг байгуулж, Эрүүл мэндийн яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Боловсролын ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын нийт 8 төрийн үйлчилгээг сонгон авч ажиллаж байгаа талаар танилцууллаа.

May be an image of one or more people, people studying, newsroom and text

Уулзалтын төгсгөлд цаашид дээрх чиглэлүүдийн хүрээнд төрийн албан хаагчдыг сургаж, мэргэшүүлэх, олон улсын шинэ туршлага судлуулах шаардлагатай байгаа талаар талууд санал солилцов.

May be an image of studying and text

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.31)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.